Бельги

Брюссель
Хүн ам: 2,120,000 
Газар нутгийн хэмжээ: 161.38 км2
Яагаад Брюссель гэж?
- Бельгийн нийслэл буюу Бельгийн хамгийн том хот 
- Европын холбооны де факто нийслэл
Гранд палаз
Гранд палаз нь Брюсселийн төв талбай юм. Уг талбай нь Брюсселийн хамгийн дурсгалт, хамгийн их жуулчин хүлээж авдаг талбай бөгөөд 1998 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгджээ. 10-р зуунд эхлэл нь тавигдсан тус талбайд худалдааны захууд анхандаа үйл ажиллагаа явуулж байгаад 14-р зуунаас дампуурсан худалдаачид талбай дээр эзэмшдэг газраа орон нутгийн мэдэлд өгч эхэлснээр Гранд палаз эрчимтэй хөгжиж эхэлжээ. Тэр үеэс Брюссель хотын байр, Гэгээн Михайлын сүрлэг хөшөө, Хааны байшин, Брюссель хотын музей гээд талбайг тойрсон сүрлэг барилга байгууламжууд баригдаж эхэлжээ. Харамсалтай нь 1695 онд тус талбайг 70000 орчим Францын арми бөмбөгдөж, гал тавьж бараг бүхэлд нь сүйтгэсэн аж. Гэвч дараагийн дөрвөн жил брюссельчүүд Гранд палазг дахин барьж одоогийн төрхөнд нь оруулсан түүхтэй. Жил бүр тус талбай дээр төрөл бүрийн шоу тоглолт болдог бөгөөд хамгийн алдартай нь “Цэцгэн хивс” гэх фестиваль юм. Хоёр жил тутамд нэг удаа наймдугаар сард Гранд палаз өнгө, өнгийн цэцэгсээр өнгөө засдаг уламжлалтай.    
Image result for grand palace brussels
Атомиум
Тус өвөрмөц дизайнтай барилгыг 1958 оны Брюсселийн экспод зориулан барьж байсан түүхтэй. Гэхдээ одоо тус барилга нь музей болжээ. Атомиум нь есөн атомыг дүрсэлсэн хэлбэртэй. Зэвэрдэггүй гангаар хийгджээ. 2004-2006 онд тус барилгыг дахин шинэчлэн барьсан түүхтэй. Шөнөдөө LED гэрлүүд барилгыг гэрэлтүүлэх нь Атомиумыг улам үзэсгэлэнтэй болгодог аж. CNN тус барилгыг 2013 онд Европын хамгийн этгээд барилгаар нэрлэсэн юм. 
Image result for atomiumМаннекен-Пис
Маннекен-Пис нь 61 см өндөртэй нүцгэн хүү усан оргилуур луу шээж буй хүрэл хөшөө юм. Тус хөшөө нь 1618 юмуу 1619 онд одоогийн байрлалдаа тавигдсан гэж үздэг. Гэхдээ одоогийн баримлыг 1965 онд анхны хувилбараас нь сэдэвлэн барьж анхных нь барималын оронд тавьсан аж. Анхны хувилбар нь Брюссель хотын музейд хадгалагддаг. Уг баримал нь бельгичүүдийн хошин зан, чөлөөт сэтгэлгээг илэрхийлдэг гэлцдэг. 20-р зуунаас хойш Бельги төдийгүй бусад улс орнуудад тус барималыг хуулбарлан барьж эхэлжээ. Сонирхолтой нь тус барималыг тэмдэглэлт баяр ёслолын үеэр хувцасладаг байна.  
Image result for manneken pis
Мини Европ
Мини Европ нь Атомиумын хажууд орших парк юм. Тус паркт 1:25 харьцаатайгаар Европт байдаг бүхий л алдартай барилгуудыг үзүүлжээ. Ойролцоогоор 80 хотын 350 барилга тус паркт бий. Нийт 24000 метр талбайг эзлэх тус паркт галт тэрэг, дүүжин машины хүртэл жижиг хувилбар байдаг. 
Image result for mini-europe brussels
Тавь дах ойн баярын парк буюу Jubelpark 
Тус U хэлбэртэй паркыг Бельги улсын тусгаар тогтнолын 50 жилийн ойд зориулж 2-р Леопольд хааны зарлигаар бариулж байжээ. 1905 онд төв хэсэгт нь Ялалтын хаалгыг барьсан байна. Талбайг тойрсон бүтээн байгуулалтуудыг төмөр, шил, чулуу гэхчилэн төрөл бүрийн материалаар хийсэн нь Бельги улсын эдийн засгийн хөгжлийг харуулах зорилготой аж. Тус паркд худалдаа наймаа, экспо ихэвчлэн болдог байсан бөгөөд 1930-аад оноос олон нийтийн чөлөөт цагаа өнгөрөөдөг газар болгожээ. Тус талбайг тойроод Хааны цэргийн музей байдаг. Тус музейн нэг талд Jubelpark музей, нөгөө талд нь Автовөэрлд музей байрладаг. 

Image result for jubelpark

Брюсселийн хааны ордон 
Брюсселийн хааны ордонд Бельгийн хаан, хатан амьдардаггүй ч Бельгийн албан ёсны арга хэмжээнүүд болдог. Нийт 33,027 метр талбайг хамран орших тус хааны ордон нь 2-р Леопольд хааны зарлигаар 1900 онд баригджээ. Тус хааны ордонд олон тооны хөрөг зургууд болон 1, 2-р Леопольд хаан, Наполеон Бонапарт, 1-р Луи Филипп хааны хэрэглэж байсан тавилгууд байдаг. Хаан улсдаа байвал хааны ордон тугаа намируулдаг бол хааны ордонд зочлох үеэр хааны хүндэт харуулууд ордны гадна зогсдог байна.  
Image result for brussels royal palace Autoworld хуучны машины музей 
Тус музейд 19-р зуунаас 1970-аад он хүртэлх Америк, Европын 250 гаруй хуучин машин бий. 
Image result for autoworld (museum)
ЦАГ АГААР: 
Брюссель хот нь далайн уур амьсгалтай. Атлантикийн далайн уур амьсгалын улмаас хур тунадас ихтэй. Зөөлөн, дулаан уур амьсгалтай. 

Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again