Милан

Милан

Хүн ам: 1,366,180

Газар нутгийн хэмжээ: 181.76 км2 

Яагаад Милан гэж?

-        Италийн хоёр дахь хамгийн их хүн амтай хот

-       Урлаг, худалдаа, загвар, боловсрол, интертэйнмент, санхүү, эрүүл мэнд, медиа, үйлчилгээ, судалгаа, аялал жуулчлалаар дэлхийн тэргүүлэгч хот болжээ.

-       ДНБ-ний хэмжээгээрээ Европын гурав дах хамгийн том эдийн засагтай хот

-      “Европын дөрвөн мотор” хотын нэг

-       Дэлхийн загварын нийслэл

-       Жилд найман сая гаруй жуулчин Миланд ирдэг

-       Европын хамгийн алдартай АС Милан, Интер Милан хөл бөмбөгийн багуудын өлгий нутаг

-       - Дэлхийн 14 дэх хамгийн их жуулчин хүлээж авдаг хот  

Миланы цогчин дуган

Энэхүү цогчин дуганг Нативитигийн гэгээн Марияд зориулан барьж байжээ. Миланы цогчин дуганд Миланы хамба лам амьдардаг. Одоогийн Миланы хамба лам Марио Дельпини уг цогчин дуганд амьдарч байна. 1386 онд эхэлсэн уг дуганы барилгын ажил бараг 600 жил үргэлжилжээ. Миланы цогчин дуган нь Италийн хамгийн том, дэлхийн гурав дахь хамгийн том цогчин дуган гэдгээрээ алдартай.

  Image result for milan cathedral

Галерея Виктор Эммануил II худалдааны төв

Энэхүү худалдааны төв нь Италийн хамгийн эртний олны хөл бужигнасан газар гэдгээрээ алдартай. Та Миланд очсон бол уг худалдааны төвөөр ороод гараарай. Дөрвөн давхар тус худалдааны төвийг Италийн хаант улсын анхны хаан Виктор Эммануилын нэрээр нэрлэсэн аж. 1865-1867 оны хооронд баригдсан тус барилга “Миланы зочны өрөө” гэсэн хочтой. Учир нь тус худалдааны төвд олон тооны дэлгүүр, рестарон, кафе, паб, зочид буудал, уулзалт, хурал хийх боломжтой чухал газрууд байдаг.  

Image result for victor emmanuel ii shopping mall

Ла Скала дуурийн театр

1778 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа Ла Скала дуурийн театрт Итали төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс сонгодог урлагийн шилдэг уран бүтээлчид ирж тоглосоор байна. Тус дуурийн театр нь дэлхийн тэргүүлэх дуурь, балетын театрт тооцогддог. Ла Скала театрт Ла Скала найрал дуу, Ла Скала балетын театр, Ла Скала оркестра байрладаг. Тус театр Гэгээн Амвросийгийн өдөр буюу 12-р сарын 7-нд улирлын тоглолтоо эхэлдэг аж. Мөн та Ла Скалагийн театрын музейг үзэж сонирхох боломжтой. 134 дэх удаагийн Олон улсын Олимпын хорооны уулзалтын нээлтийн арга хэмжээ ирэх жил тус театрт болох аж. 

Image result for la scala opera house

Сфорцеско цайз 

Уг цайзыг 14-р зууны хэрмийн үлдэгдэл дээр Миланы гүн Францеско Сфорца 15-р зуунд бариулж байжээ. Тус цайзыг 17, 18-р зуунд өргөтгөн барьснаар Европын хамгийн том цайз хэрмүүдийн нэг болсон аж. Одоогоор тус цайзад хэд, хэдэн музей, уран зургийн галлерей байрладаг. Тус цайзад Микеланжелогийн сүүлчийн бүтээл "Пьета" баримал бий.

Image result for sforza castle

Санта-Мария-делле-Грацие буюу Грациегийн ариун Мария сүм

Тус сүм нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй. Тус сүмийн хоолны танхимын таазан дээр алдарт зураач Леонардо да Винчигийн зурсан дэлхийд алдартай “Сүүлчийн оройн зоог” гэх бүтээл бий. Тус сүмийг Миланы гүн Франческо Сфорца Грациегийн ариун Мариягийн дурсгалд зориулан барьсан жижиг сүмийн туурин дээр бариулжээ. Олон арван жил үргэлжилсэн уг сүмийн барилгын ажил 1469 онд дууссан аж. Харамсалтай нь Дэлхийн 2-р дайны үед тус сүм дээр бөмбөг унаж, сүмийн ихэнх барилга нурсан ч нурсан хануудыг дахин барьжээ. 

Image result for maria castle milan

Пинакотека Бре́ра буюу Бре́ра урлагийн галлерей

1776 онд баригдсан Бре́ра урлагийн галлерей Милан хотын гол галлерей юм. Энд Италийн шилдэг уран бүтээлчдийн олон тооны бүтээл бий. Тус урлагийн галлерей нь Палазо Бре́ра дурсгалт газартай зэрэгцэн оршдог. Та тус музейд Италийн сор болсон уран зургуудыг нэг дор сонирхох боломжтой.  

 Image result for pinacoteca di brera

Семпионе парк

1888 онд баригдсан уг парк нь Миланы томоохон паркт тооцогддог. 386,000 метр талбайг эзлэх тус парк Миланы түүхэн дурсгалт газар юм. Семпионе паркын зэргэлдээ Сфорцеско цайз, Энхтайвны арк гээд Миланы гол хоёр түүхэн дурсгалт газар байдаг. Уг паркт Сивика стадиум, нийтийн аквиариум, Торре Бранка цамхаг байрладаг.

Image result for sempione park

ЦАГААР АГААР:

Өвөлдөө агаарын хэм 0 градусаас буурч, цөөхөн өдөр цас ордог. Өвөлдөө агаарын бохирдол нэмэгддэг. Зундаа чийгшлийн хэмжээ нэмэгдэж, агаарын хэм 35 хүрэх нь бий. Хавар, намартаа 10-20 градустай байдаг бол 4-5 саруудад хамгийн их хур тунадас ордог.


Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again