Франц

Парис

Хүн ам: 2,206,488

Газар нутаг: 105.4 км2

“Хайр дурлалын хот”, “Урлагийн хот”, “Гэрлийн хот” гэхчилэн олон тодотголтой Парис хотгүйгээр Европ тивийг төсөөлөшгүй.

Яагаад Парис гэж?

-       Дурлалын бэлэг тэмдэг Эйфелийн цамхаг сүндэрлэн оршдог

-       Сэргэн мандалтын үеийн алдартай барилга байшингууд ихтэй

-       Европын холбооны тав дахь хамгийн том нийслэл хот

-       Дэлхийн 7 дахь, Европын хоёрдахь хамгийн өртөг өндөртэй хот

Эйфелийн цамхаг

Дэлхийн 7 гайхамшигийн нэг Эйфелийн цамхаг  Сена мөрний зүүн эрэгт Марсын талбайд телевизийн антены хамт сүндэрлэн оршдог. Эйфелийн цамхагийг  түүний дизайныг гаргасан Александр Густав Эйфелийн нэрээр нэрийджээ. 300м өндөртэй тус цамхаг 1930 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламж байжээ. Гурван давхартай бөгөөд 1-р давхар нь 57м өндөрт (345 шат), 2-р давхар нь 125м өндөрт (дахин 359 шат), байдаг бол 274м өндөрт байх 3-р давхар (нийт 1652 шат бий) хүртэл цахилгаан шаттай. Цамхаг нийт 10000 тонн жинтэй ба тойргийн хэмжээ 88,3 м. Парис хотын хамгийн өндөр барилга болох энэ цамхаг салхинд 6-7 см хэлбэлзэлтэй найгадаг байна. 7 жилд нэг удаа зэвэрхээс хамгаалах засвар үйлчилгээнд 50-60 тонн будаг хэрэглэдэг аж.

Түүхийн хуудас сөхвөл Францын засгийн газар 1884 онд Францын Их Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 1889 онд Парис хотноо Дэлхийн Үзэсгэлэн Яармаг зохион байгуулах шийдвэр гаргасан бөгөөд уран бүтээлчдийн дунд зарласан уралдаанд түрүүлсэн уг цамхгийг 1887 оны 7-р сарын 26-аас барьж эхэлжээ. Түүнийг барихад 700-аад зураг төсөл үйлдэгдэж, 18,000 хэсэг төмөр хийцийг 2.5 сая ган холбоосоор холбож, сард дунджаар 15м өндрийн хурдтайгаар хэдэн зуун хүний хөлс хүчээр 1889 оны 5-р сарын 6-нд баригдаж дуусчээ. Цамхаг баригдсан цагаасаа эхлээд гайхамшиг гэхээсээ илүү нүдэнд орсон хог мэт нийслэлчүүд төдийгүй нийгмийн нэр хүндтэй зүтгэлтнүүдийн шүүмжлэлийн бай болж байв. Зохиолч Ги Дө Моппассан цамхагт байрлах зоогийн газарт байнга зочлох дуртай байсан бөгөөд уг цамхаг харагдахгүй ганц газар Парист үлдсэн нь энэ хэмээн ёжилдог байжээ. Гэвч 20-р зууны эхэн үе гэхэд цамхгийн гоо сайхныг магтан дуулах яруу найрагчид, зураачид олширсон бөгөөд 1909 онд цамхгийг нураах төлөвлөгөөтэй байсан боловч радиотелеграфын антенд ашиглахын тулд Эйфелийн цамхаг бүрэн бүтэн үлдсэн гэдэг. Одоогийн байдлаар 200 сая гаруй хүн очиж сонирхсон ба энэ нь дэлхий дээр хамгийн их хүн үзсэн төлбөртэй дурсгалын газар ажээ.

Image result for eiffel tower

Луврын музей

Францын Парис хотод байрлах Луврын музей нь дэлхийн хамгийн том урлагийн музей гэдгээрээ алдартай. 72,735 метр талбайг хамран орших тус музейд балар эртнээс 21-р зууныг хүртэлх үеийн 38,000 эд зүйлс хадгалагддаг. 2017 онд Луврын музей дэлхийн хамгийн жуулчин зочилсон музейгээр шалгарчээ. Өнгөрсөн жил 8,1 сая хүн тус музейгээр зочилжээ.

Image result for louvre museum

Парисын ялалтын хаалга

Парисын ялалтын хаалга нь Францын хувьсгалын үед, Напеоланы үед Францын улсын төлөө амь насаа алдсан хүмүүсийн дурсгалд зориулан босгосон юм. Италийн Ром хотод байрлах Тита хаалганаас сэдэвчлэн барьсан тус Парисын ялалтын хаалга нь 50 метр өндөртэй, 45 м өргөнтэй аж.

Image result for Arc De Triomphe

Сена мөрөн

777 км урттай Сена мөрөн нь Парисын нэрийн хуудсын нэг гэхэд болно. Тус мөрний дээгүүр 37 гүүр байдаг аж. Дэлхийн хамгийн урт “cable stayed” гүүрүүдийн нэг “Pont de Normandie” Сена мөрөн дээр оршдог.

Image result for seine river

Нотр дам сүм

Үзэсгэлэнт цыган бүсгүй Эсмеральдад дурласан залуу ламтан, бүсгүйг аврах гэсэн хөөрхий бөгтөр эр Квасимодо... Эдгээр гол дүрүүд Нотр дам буюу Парисын дарь эхийн сүмийн бэлэг тэмдэг гэлтэй. Парисын дарь эхийн сүм нь дундад зууны үеийн католик цогчин дуган бөгөөд Франц готик архетиктурын төгс хувилбар юм. Өнө эртний түүхтэй Нотр дам сүм 10 хонхтой. Хамгийн том хонх болох Эммануил нь 13 гаруй тонн жинтэй.    

  Image result for notre dame 

ЦАГ АГААР:

Жилийн туршид Парисын цаг агаар зөөлөн, чийглэг байдаг. Зундаа 15-25 градус, зарим халуун өдрөө 32 градус хүрэх нь бий. Хавар, намартаа ихэнх өдөр нь тогтуун, чийглэг уур амьсгалтай. Өвөлдөө агаарын хэм 3 хүртэл буурдаг. Хүйтэвтэр талдаа. Жилийн цөөхөн өдөр л -5 градустай байдаг.    

Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again