Өмнөд Солонгос


Хүн ам: 51,164,435

Газар нутгийн хэмжээ: 100,210 км2

Яагаад Солонгос гэж?

-       Дэлхийн тавдах хамгийн том экспортлогч

-       Дэлхийн наймдах хамгийн том импортлогч

-       К-попын өлгий нутаг

-       Гоо сайхны мэс заслаараа дэлхийд тэргүүлэгч

-       Олон мянган жилийн түүхтэй хааны орднуудтай  

Үзвэр үйлчилгээний болон дурсгалт газрууд:

-       Сөүл

Сөүл хот улсынхаа өрнө умард хэсэгт Кёнги аймгаар хүрээлэгдэн, Иньчонь хоттой хаяа залган оршдог. Хотын харьяалах талбай 605 км² байна. 10 сая хүн оршин сууж байгаагаараа улсдаа тэргүүлэх бөгөөд дэлхийд 8-р байрт жагсах том хот юм.

Сөүл хотын дундуур Хан мөрөн урсдаг бөгөөд эртнээс энд суурин үүсч хөгжжээ. НТӨ 18 онд Пэгжэ улс энэ хавьд төвлөснөөс эхлээд Сөүл хот нь өдгөө хүртэл улсын нийслэл болон хөгжжээ. Сөүлд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн санд багтсан Чандог ордонХуасон цайзЖунмю сүмНамхань уулын цайзЧусоний вангуудын бунхан зэрэг түүхийн дурсгалт газар бий. Сөүлийн цамхагТундэмүний загварын ордонЛотте УорлдСарны гэрлийн солонгот хүрхрээ зэрэг орчин үеийн олон байгууламжаараа Сөүл хот алдартай. К поп урсгалын өлгий нутаг бөгөөд дэлхийд эхний 10-т орох тоо буюу жилд 10 сая гаран жуулчин к-попын тоглолтыг үздэг аж.

Сөүл улсынхаа эдийн засаг, санхүүгийн гол төв бөгөөд Каннам дүүрэг ихэд хөгжсөн. Самсунг, ЛЖХёндай-Киа зэрэг дэлхийд нэр хүндтэй олон компани энд төвлөрсөн байдаг. Сөүлийн Иньчоний олон улсын нисэх буудал нь 2005-2013 онд дараалан дэлхийн шилдэг нисэх буудлаар шалгарчээ. Лотте Уорлд цамхаг 123 давхар бөгөөд Сөүлийн хамгийн өндөр барилга юм.

Сөүл 1986 оны Азийн наадам1988 оны зуны олимп2002 оны Хөлбөмбөгийн ДАШТИх хорийн уулзалт зэрэг спорт, улс төрийн наадам, уулзалтыг хүлээн авч зохион байгуулсан түүхтэй.

Image result for seoul

-       Lotte World

Сөүл хотод байх Lotte World цогцолборт дэлхийн хамгийн том дотор парк, “Ид шидийн арал” нэртэй задгай парк, дэлгүүр, тансаг зэрэглэлийн зочид буудал, ардын урлагийн музей, кино театр зэргийг холбосон нуур бий. Тус нуур нь хиймэл аралтай. 1989 онд байгуулагдсан тус цогцолборт жилд 7,3 сая жуулчин ирдэг байна.  

Image result for lotte world

-       Мёндон гудамж

Түм бужигнах Мёндон гудамж Сөүл хотын салшгүй нэг хэсэг юм. 2011, 2012, 2013 онуудад Мёндон гудамж нь дэлхийн хамгийн үнэтэй гудамжны 9-р орж орж байлаа. Жуулчдын анхаарлыг татахын тулд тус гудамжинд жил бүр Мёндон фестивал 1982 оноос хойш зохиогдсоор байна. Жилд хоёр удаа болдог уг фестивал хавартаа 3-р сарын сүүлээс 4-р сарын дунд хүртэл, намартаа 9-р сард зохион байгуулагддаг. Энэ үеэр томоохон дэлгүүрүүд хямдрал зарладаг байна.     

-      Image result for Myeong-dong korea famous street


Намсан уул

Намсан уул нь сөүлчүүдийн очдог гол газруудын нэг юм. Намсан уулан дээр Намсан парк, Намсан цамхаг, Намсан ажиглалтын тавцан, дүүжин машин гээд ирсэн хэнийг ч уйдаахааргүй зүйлс олон бий. Уг уулын нэр Өмнөд Солонгосын төрийн дуудлалд орсон байдаг.  

Image result for namsan mountain

Кёнбоккун ордон

Энэхүү ордон нь Солонгосын Чусон хаант улсын үед 1395 онд баригджээ. Кёнбоккун ордон нь Чусонь хаант улсын үед баригдсан хамгийн том гранд таван ордны нэг юм. 500 гаруй барилга байшинтай энэхүү ордон 20-р зууны эхээр Японы хаанчлалын үед ихэнх нь устжээ. Гэхдээ дахин сэргээж Солонгосын Үндэсний хааны музей болгосон юм.

Image result for Gyeongbokgung

Сөүл цамхаг буюу Намсан цамхаг

Энэхүү цамхаг нь Намсан ууланд байрладаг харилцаа холбоо, ажиглалтын цамхаг юм. 236 метр өндөртэй тус цамхаг нь Сөүлийн хамгийн өндөр хоёр дахь барилга аж. 1971 онд баригдсан тус барилга Өмнөд Солонгосын хамгийн анхны радио долгионы цамхаг билээ. “Одноос ирсэн чи минь”, “Цэнхэр тэнгисийн домог” зэрэг кинонуудаас та магадгүй Намсан цамхагийг харсан байх.     

Image result for namsan tower

ЦАГ АГААР:

Өмнөд Солонгос улс нь чийглэг уур амьсгалтай орон юм. 4 улиралтай. Борооны улирал нь 6-р сарын сүүлээс 7-р сарын сүүл хүртэл хэсэгхэн үргэлжилдэг. Өвөлдөө зарим нам дор газраа -20 градус хүрдэг бол дунджаар -7-гоос 1 градусын хооронд байдаг. Зундаа 22-30 градусын хооронд хэлбэлздэг. Зундаа зарим газраар агаарын хэм 30 градусаас давж халуун, бөгчим байх нь элбэг. 

Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again