ДЭЛХИЙН ТҮҮХЭНД НЭРЭЭ МӨНХӨЛСӨН АГУУ УДИРДАГЧДЫН НЭГ ВЬЕТНАМ УЛСЫН ЭЦЭГ ХО ШИ МИН ГЭЖ ХЭН БАЙВ?

Хо Ши Мин бол тухайн цаг үеийн захиалгаар гарч ирсэн олон улсын үндэсний эрх чөлөөний гарамгай тэмцэгч мөнөөс мөн. Колонийн дарлалаас улс түмнийг аврахын төлөөх түүний тэмцэл зөвхөн өөрийн үндэстнээр хязгаарлагдаагүй юм. Тэрбээр колонийн дарлалд нэрвэгдсэн дорно дахины сая сая хүмүүний хувь заяаны төлөө ихэнхи амьдралаа золиосолж амь бие хайргүй тэмцсэн нэгэн. Түүний үйл хэрэг XX зууны дэлхий дахины үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцлийн их далайд эрч хүчтэйхэн нэгэн цутгалан нь байсан юм.
Хо Ши Мин бол Вьетнамын түүхэнд үл мартагдах онцгой гавьяа байгуулсан аугаа хүн гэдэгт хэн ч маргахгүй. Түүний өргөн мэдлэг, хүмүүнлэг чанар, ариун гэгээн үйлс бусдад нэн сургамжтай. Тэр хүн чухамдаа туйлширсан коммунист байгаагүй бөгөөд өөрийн гэсэн үзэл бодол байр суурьтай нэгэн байсан юм. "Соном-Ишийн Дашцэвэл"


 
.
Share :

Comments


groot
groot
30 Oct 2019 10:34 AM
alert("xsxsxs")

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again