ХАЙНАНЫ НИЙСЛЭЛ ХАЙКОУ ХОТ

Газрын диваажин гэгддэг Хайнан хотын нийслэлийг Хайкоу гэдэг. Хайкоу хот нь дотроо дөрвөн дүүрэгтэй. 2,280 км.кв газар нутгийг эзлэн оршдог. Хоёр сая гаруй хүн амтай. Хайкоу хот нь Хайнаны хойд хэсэгт байрладаг. 2018 онд Хайкоу хот нь улсдаа Төвдийн Лхасын араас хоёр дахь хамгийн цэвэр агаартай хотоор шалгарч байсан удаатай. Хотын захиргаанаас шат дараалалтай ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах ажлуудыг хийсээр байна. Хайкоу хотын зам талбайн хажуу талын модны хэмжээ 40 хувьд хүрч, 300 нийтийн ариун цэврийн байгууламжийг барьжээ. Байгаль болон хүнд ээлтэй олон арга хэмжээ авснаар Хайкоу хотын иргэдийн дундаж наслалт 78.26 болжээ.
 
.
Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again