21 ДЭХ УДААГИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ БОЛЛОО

21 дэх удаагийн Дэлхийн Хөлбөмбөгийн Аварга Шалгаруулах тэмцээн 6-р сарын 14-нөөс 7-р сарын 15 хүртэл сэтгэл догдлол, харамсал, баяр хөөрөөр дүүрэн ️болж өнгөрлөө. Энэ жил Францын шигшээ баг хоёр дахь удаагаа Дэлхийн аварга хэмээх хүндтэй алдарыг хүртлээ. 🎉.     Энэ удаагийн ДАШТ Зүүн Европт болсон анхны ДАШТ бөгөөд Европт болсон 11 дэх тэмцээн юм. Европ, Ази тивийг дамнан зохиогдсон анхных гэдгээрээ онцлогтой.🌍 Тус тэмцээнийг зохион байгуулахад нийт 14.2 тэрбум доллар зарцуулсан нь түүхэн дэх хамгийн их өртөгөөр зохиогдсон ДАШТ болжээ.
Энэ удаагийн ДАШТ-ын аваргын төлөө Франц, Хорватын шигшээ багууд тоглон 4:2 харьцаатай Францын шигшээ баг аварга болсноор Европ тивийн баг ийнхүү 4 дэх удаагаа дараалан аварга болж түүхэнд бас нэг шинэ хуудас нээлээ. Түүнчлэн 1966 онд Англи Баруун Германыг 4:2 харьцаатай хожиж байснаас хойш энэ тооны харьцаа дэлхийн аваргын финалд давтагдаагүй байсан билээ. 😮




 
.
Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again