ДУБАЙН ХОСЫН АЯЛАЛ


Хүн төрөлхтөний орчин үеийн хөгжил, цэцэглэлтийн хамгийн оргил үеийг харуулдаг Дубай нь уран барилгын хот гэлтэй. Эндхийн бүхий л зүйл дэлхийн хамгийн хамгийн гэдэг тодотголыг авсаар байгаа билээ. Дэлхийн хамгийн өндөр цамхаг Бүрж Халифа, дал модны хиймэл арал болох Пальм Жумейра, Дубайн бэлэг тэмдэг болсон Бүрж Ал Араб  гэх мэтчилэн дурьдаад байвал дуусашгүй. Бидний аялал дээрх бүгдийг үзэхээс гадна элсэн манхан дээгүүр ланд 200 хөлөглөн давхиж, арабын ертөнцөөр аялан алдарт бэлхүүсний  бүжгийг үзэн, шиша тамхи татаж, нэг бөхт тэмээ унан нэгэн үдшийг ер бусын өнгөрөөж Ойрхи Дорнодын хамгийн шилдэг аяллын үзвэр болох “Ferrari world” паркаар зочилон галзуу хурдыг мэдэрч, Aquaventure усан паркад өдөржин тоглоно. Мөн таныг усны ертөнцөөр аялуулах “Lost Chamber” аквариумаар зочилж, төрөл бүрийн усны амьтдыг харахаас гадна дэлхийн шилдэг худалдааны төвүүдийн нэг болох “Mall of the Emirates - ын цанын баазад бүхэл өдрийг зугаатай өнгөрөөн усан онгоцны аялал хийн романтик үдшийн зоог барих болно. Хосоороо аялах төгс сонголт Дубай биш гэж үү...

Аяллын үргэлжлэх хугацаа: 7 шөнө, 8 өдөр
  Үнэ: 3,100,000₮+тийз

Аяллын  өдөр

 

Чиглэл

 

Үзвэр

 

 

   1-р өдөр

 

УБ-Дубай

Истанбул, Москва, Сөүл  хотуудаар дамжин нисэх боломжтой

 

 

     - Улаанбаатар – Дубай чиглэлд  ниснэ

     - Онгоцны буудал дээр бууна

     - Зочид буудалдаа очиж амарна

\оройн хоол\

 

 

 

 

 

 

  2-р өдөр

 

 

 

 

 

Дубай

 

 

- Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна.

- Энэ өдөр цөлийн сафари аялал хийнэ.

- Орой нь хоёр төрлийн belly dance буюу бэлхүүсний бүжиг үзнэ.

- Арабын алдарт Танаро бүжиг үзнэ.

- Оройн хоолонд BBQ иднэ. 

\Өглөө, өдөр, оройн хоол\

 

 

 

 

 

 3-р өдөр

 

 

 

 

 

Дубай

 

- Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна.

- Дубай музейгээр зочилон Арабын Нэгдсэн Эмират улсын эртний түүхтэй танилцана.

 - Абра усан таксигаар аялж Алтны болон Халуун ногоо жимсний зах /GOLD & SPICE SOUK/ дээр ирж худалдаа хийнэ.

- “BURJ KHALIFA  цамхагийн 124-р давхарт гарч Дубай хотыг бүхэлд нь болон эргэн тойрон дахь 80 метрийн алсыг харах болно.

\Өглөө, өдөр, оройн хоол\

 

 

 

 

   4-р өдөр

 

 

 


Дубай-Абу Даби

 - Зочид буудалдаа өглөөний цайгаа зооглоно

  - Абу Даби хот руу аялна

  - Sheikh Zayed Mosque буюу Шейх Зайдагийн лалын сүмээр зочилно. Шейх Зайдагийн лалын сүм нь Арабын Нэгдсэн Эмират улсын хамгийн том сүм юм. Тус сүмд 40,000 гаруй мөргөлчид нэг дор мөргөл хийх хүчин чадалтай. Тус сүм нь мөргөлийн гол нэг танхим, жижиг хоёр танхимтай. Гол танхимд байдаг хивс нь дэлхийн хамгийн том хивс гэдгээрээ алдартай. Тус хивсийг урлахад хоёр жил болсон бөгөөд нийт 2,268,000,000 зангилаа оржээ.

 - Ferrari world паркаар зочилно. Тус парк нь Ferrari-гийн анхны бренд парк гэдгээрээ онцлогтой. Нийт 86,000 метр талбайг эзлэх тус парк 2015, 2016 оны World Travel Awards-ийн “Ойрх Дорнодын хамгийн шилдэг аяллын үзвэр”-ээр тодорч байжээ.  

 - Дубай хотруу хөдлөнө.

 - Зочид буудалдаа амарна.

\Өглөө, өдөр, оройн хоол\

 

 

 

   5-р өдөр

 

 

 

Абу Даби-Дубай

          - Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна.

          - Эмират моллын цанын баазад бүхэл өдрийг зугаатай өнгөрөөнө. 

\Өглөө, өдөр, оройн хоол\

  

 

 

 6-р өдөр

 

 

 

Дубай

          - Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна.

          - Aquaventure усан паркад өдөржин тоглоно.

           - Мөн таныг усны ертөнцөөр аялуулах “Lost Chamber” аквириумаар зочилж, төрөл бүрийн усны амьтад, загас харна.

\Өглөө, өдөр, оройн хоол\

 

 

7-р өдөр

 

 

Дубай

 

- Усан онгоцоор аялал хийнэ.

- Усан онгоцонд романтик үдшийн зоог барьна

\Өглөө, өдөр, оройн хоол\

 

 

8-р өдөр

 

 

Дубай-Улаанбаатар

 

- Буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд онгоцондоо сууна.

\Өглөөний цай\

 

Аяллын үнэд багтсан зүйлс:

 

7 шөнө хонох зочид буудлын өрөө

 

Өдөр бүрийн зочид буудлын өглөөний цай

Хөтөлбөрт дурдсан өдөр, оройн хоол

Аяллын үеийн унаа

Хөтөлбөрт дурдагдсан үзвэр үйлчилгээ

Үзвэр үйлчилгээний төлбөр

Англи хэлтэй жолооч, хөтөч

Аяллын үнэд  багтаагүй зүйлс:

 

УБ-Дубай-УБ чиглэлийн 2 талын нислэгийн тийзний үнэ


“Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал


Нисэх онгоцны буудлын татвар


Хоолны үеэр уух зүйл


Бусад хувийн хэрэгцээний зардал  

АЯЛЛЫН ДАВУУ ТАЛУУД 

---------------------------------------------

 УБ-ДУБАЙ-УБ

Истанбул, Москва, Сөүл хотоор

      дамжин нисэх боломжтой

----------------------------------------------

ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИХ ДУБАЙ

        ХОТТОЙ ТАНИЛЦАХ

-----------------------------------------------

"BURJ KHALIFA" ЦАМХАГ

    124-Р ДАВХАРТ ГАРАХ

-----------------------------------------------

         ЭЛСЭН ЦӨЛНИЙ

       ЖИЙПНИЙ АЯЛАЛ

----------------------------------------------

АЛТНЫ ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД

----------------------------------------------

EYELAND TRAVEL

----------------------------------------------

80308585, 80309595, 80309393 


BOOK NOW

.
 Download Attachment
Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again