БАЛИ АРЛЫН АЯЛАЛ


Урлагийн арал, Хайрын арал, Бурхадын диваажин зэрэг олон нэршлийг өөртөө агуулж байдаг Индонезийн цор ганц Хинду шашинтай тус аралд ирсэнээр та ертөнцийн амар амгалан, ёр бусын тайвшралыг мэдрэх болно. Торго шиг зөөлөн элсэн дээр наранд биеэ шарж, далайн элдэв төрлийн амьтадтай хамт сэлж, далай доторх ертөнцөөр аялаж, зөвхөн Бали аралд л үзэх өвөрмөц урлагийн үзүүлбэрүүдийг сонирхон, байгалийн үзэсгэлэн бүрдсэн ширэнгэн ойд оюун бодлоо цэгцлэн иог хийх сайхан боломжийг бүү алдаарай. Бидний аяллаар рафтинг хийж, Батур уулаар аялан өглөөний мандах нарыг харж, будааны талбай, үзэсгэлэнт цэцэрлэгүүдээр хүрээлэгдсэн орчинд зочид буудалд амарч, Сулубан далайн эрэг дээр биеийн алжаал, стрессээ тайлж, Ванагири толгодоор аялан шувууны үүрэн хэлбэртэй савлуурт сууж эргэн тойрны байгалийг сайхныг ажиглах адал явдалт аяллуудыг хийх болно. 
Аяллын хугацаа: 5 шөнө 6 өдөр
  Үнэ: 1,200,000₮+тийз


Аяллын  өдөр

 

Чиглэл

 

Үзвэр

 

 

1-р өдөр

 

 

УБ - БАЛИ

 

·         Улаанбаатар - /Сонголт/ - Бали арлын чиглэлд ниснэ.

·         Нисэх онгоцны буудлаас орон нутгийн хөтөч тосч аван зочид буудалдаа очиж амарна.

 

 

 

 

 

 

 

2-р өдөр

 

 

 

 

 

 

 

БАЛИ

 

 

·         Арлын хойд зүг рүү хөдлөн “Батубулан” урлагийн тосгонд Барон, Керис бүжгийг үзнэ.

·         Гар урлалын тосгодууд болох Челүк, Масс зэргээр түр саатан урлаачдын бүтээлтэй танилцан худалдан авалт хийнэ.

·         Батур уул болоод Батур нуурын дэргэд зэргэлдээ орших Кинтаманийн өндөрлөг газраас байгалийн гоо үзэсгэлэнг тольдон харж Индонези улсын олон үндэстний хоолыг сонголттойгоор зооглоод өндөрлөгөөс буух зам зуураа олон төрлийн жимс жимсгэнэ, какао, кофе, халуун ногооны Серүбату цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан нүд сэтгэлээ баясгаж амталгаа хийнэ.

·         Рашаант сүмээр зочлоод уулын энгэрт шатлан харагдах Тегалаланг будааны талбайг харна.

·         Убүд хааны ордон болон Убүд тосгоны захаар зочилно.

 

(өглөөний цай, өдрийн хоол, /-/)

 

 

 

 

 

 

 

3-р өдөр

 

 

 

 

 

 

 

БАЛИ

 

·         Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа аяллын хөтөч тосч авснаар энэ өдрийн аялал эхэлнэ.

·         Танжүн Бэноа далайн эрэг дээр очин банана завиар зугаална. /Мөн та усан спортын зугаат төрлүүд болох шумбах, далайн шүхрээр хөөрөх, хийлдэг донатаар далайн аялал хийх зэрэг цагийг зугаатай өнгөрөөх үйл ажиллагаануудад өөрийн зардлаар оролцож болно.

·         Арлын хамгийн өмнөд хэсгийн далайн түвшнээс дээш 76 метрт далайн эгц хадан дээр орших уран барилгын гайхамшигт бүтээл болох Улүватү сүмд зочлон байгалийн өвөрмөц тогтоц бүхий далайн үзэмжийг харах болно.

·         Үдшийн зоогонд Жинбаран далайн эргийн алтан шаргал элс, сэвэлзүүр салхинд нар жаргахыг таашаангаа далайн болоод Бали арлын үндэсний алдарт зоогуудаас зооглон үдшийг ер бусын амгалан тайван, сайхнаар өнгөрүүлэх болно

(өглөөний цай, /-/, оройн хоол)

 

 

 

 

 

 

4-р өдөр

 

 

 

 

 

 

БАЛИ

·         Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа аяллын хөтөч тосч авснаар энэ өдрийн аялал эхэлнэ.

·         Денпасар хотын засгийн газрын урд байрлах Бажра Сандигийн хөшөө бүхий үзэсгэлэнт цэцэрлэгийг үзнэ. Энэхүү хөшөө нь 1987 онд баригдсан ба 3 хэсгээс бүрддэг.

·         Кришна байнгын хямдралтай гар урлал, бэлэг дурсгалын худалдааны төвөөр зочилно.

·         Жуулчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг Тана Лот хийдээс нар жаргахыг харна.

·         Үдшийн зоогийг үндэсний ресторанд зооглоод зочид буудалдаа амарна.

                                                                                          (өглөөний цай, /-/, оройн хоол)

 

 

5-р өдөр

 

 

БАЛИ

 

·         Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа аяллын хөтөч тосч авснаар энэ өдрийн аялал эхэлнэ.

·         Сүрлэг уулсаар хүрээлэгдсэн Бератан нуурын дунд хөвж буй мэт харагдах Улүн Дану хийдээр зочилсны дараагаар жимс болон хүнсний захад очиж худалдан авалт хийнэ.

·         Убүд тосгоны төвд байрлах 749 орчим сармагчин амьдардаг Сармагчны Ойгоор зочлон, 150 орчим төрөл зүйлийн моддыг харах болно. 

·         Тамблинган нуурыг хамгийн үзэсгэлэнтэйгээр харж болох Ванагири нууцлагдмал толгод дээр очин гайхалтай зургууд авч аяллын дурсамждаа нэмнэ.

(өглөөний цай, /-/, /-/)

 

6-р өдөр

 

БАЛИ

 

·  Чөлөөт өдөр                                                                                                    

                                                                                              (өглөөний цай, /-/, /-/)

 

 

7-р өдөр

 

 

БАЛИ - УБ

 

 

·         Далайн эрэгт биеэ шаран, бассейнд сэлж амарна. Өдрийн 12 цагт өрөөгөө хүлээлгэн өгч нисэх буудал явж бүртгэлээ хийлгэн УБ-руу нисч аяллаа баяртайгаар өндөрлөнө.                                              

                                                                                                       (өглөөний цай, /-/, /-/)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Та дараах үнээс сонголт хийх боломжтой

 

3 одтой зочид буудал хоёулаа байрлах

 Том хүн: 1.200.000₮ + тийзний үнэ

 Хүүхэд: 836.000₮ + тийзний үнэ /оргүй/

  Монгол хөтөчтэй групп аяллын үнэ

Том хүн: 1.400.000₮ + тийзний үнэ

 Хүүхэд:  1.036.000₮ тийзний үнэ /оргүй/                

4 одтой зочид буудалд хоёулаа байрлах

     Том хүн: 1.320.000₮ + тийзний үнэ

 Хүүхэд: 900.000₮ тийзний үнэ /оргүй/

  Монгол хөтөчтэй групп аяллын үнэ

Том хүн: 1.516.000₮ + тийзний үнэ

 Хүүхэд: 1.100.000₮ тийзний үнэ /оргүй/

5 одтой зочид буудалд хоёулаа байрлах

     Том хүн: 2.050.000₮ + тийзний үнэ

      Хүүхэд: 1.263.000₮+тийзний үнэ /ортой

  Монгол хөтөчтэй групп аяллын үнэ

Том хүн: 2.250.000₮ + тийзний үнэ

 Хүүхэд:  1.463.000₮ тийзний үнэ /оргүй/

 

 

 

 

 

Аяллын үнэд багтсан зүйлс

·         3 эсвэл 4 болон 5 одны зэрэглэлтэй  зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал

·         Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал

·         Хөтөлбөрт заагдсан хоолны зардал

·         Жуулчны тээврийн хэрэгслийн зардал

·         Аяллын  хөтчийн  үйлчилгээний зардал

·         Гадаад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

 

 

 

Аяллын үнэд багтаагүй зүйлс

·         УБ-Бали-УБ чиглэлийн 2 талын нислэгийн тийзний үнэ

·         “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал

·         Хувийн хэрэгцээний зардал

·         Нутгийн хөтчийн цайны мөнгө /10 ам доллар/

 

 


АЯЛЛЫН ДАВУУ
ТАЛУУД
УБ-БАЛИ-УБ
 
Хонконг, Сөүл,Бээжин хотоор дамжин нисэх боломжтой
Групп бүрдэлт хүлээхгүй
Далайн эргийн тансаг зочид буудал
Азийн номер нэг усан парк
Танах лот дээрээс
нар жаргахыг харах
 
Торго шиг зөөлөн элсэн дээр наранд биеэ шарах
 
Зөвхөн
Балид үзэх урлагийн өвөрмөц тоглолт

 


BOOK NOW

.
 Download Attachment
Share :

Comments


Ерөө
Ерөө
16 Feb 2019 01:34 AM
Тийз захиалахад хэдэд гарах вэ?
TzsK8ETyE
TzsK8ETyE
15 Oct 2019 07:06 PM
PLD0nm388rC

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again