Парисын аялал

Аяллын  өдөр

 

Чиглэл

 

Үзвэр

1-р өдөр

 

УБ – ПАРИС НИСЛЭГ

 

·         Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр бүртгэл хийлгэсний дараа Туркийн Истанбул хотоор дамжин Францын нийслэл Парис хот руу нисэх болно.

·         Парис  хотод буусны дараа нутгийн хөтөч угтан авч, зочид буудалд тань хүргэж өгөх болно.

 (/-/, Өдрийн хоол, Оройн хоол)

2-р өдөр

 

ПАРИС ХОТЫН АЯЛАЛ, ВЕРСАЛИЙН ХААНЫ ОРДОН

·         Зочид буудалдаа өглөөний цайгаа уух.

·         Өглөөний цайны дараа Парис хотын тойрон аяллаа эхлүүлж, Парисийн түүх соёлын төвүүд, Алдарт Александр 3-ын гүүр, Элизэйн өргөн чөлөөнд байрлах Ялалтын хаалга, Трокадерогийн талбайтай танилцсны дараа Францын хаадын 5 дахь угсаа болох Бурбончуудын гэр бүлийнхний байгуулсан Версаль хотыг зорино. Хааны ордон, толин танхим гэгдэх-Толин галерея, Раласиал сүм, Мария Антуанеттагийн өргөөнд зочилно.

·         Өдрийн хоолны дараа Сена мөрнөөр усан онгоцоор аялан Ситей аралд байрлах Парисын Дарь-Эхийн сүмийн барилгын готик хэв маяг хөгжсөн шалтгаан болон Наполеон 3-ын архитектурын стильтэй танилцаж Эйфелийн цамхаг дээр гарна.

·         Аяллын төгсгөлд зочид буудалдаа очиж амарна.

 (Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)

3-р өдөр

 

ЛУВРИЙН МУЗЕЙ, МОНМАРТР АЯЛАЛ

·         Өглөөний цайны дараа Лүврийн музейд зочилж, дэлхийн шилдэг уран бүтээлүүдтэй танилцана. Дундад зуны цайз, Кариатидийн зал, Эртний Грекийн уран баримал-Афродита, Ника Самотрас, Ромчуудын бүтээсэн Гермафрадит, сэргэн мандалтийн үеийн уран зураачдын 3 барын 1 болох Леонардо Да Винчи, 19 р зуунд Наполеон Бонапартыг уран зурагт дүрсэлж алдаршсан, зураач Давидийн уран бүтээлүүдтэй танилцана.

·         Өдрийн хоолны дараа Монмарт хотхоны аялалд хамрагдана.

·         Олон зураачдыг дэлхийд алдаршуулсан Тертр талбай, Гэгээн цүрх сүм, Эйффелийн талбайтай нас чацуу Мулин ружийн түүх гэгчлэн сонирхолтой мэдээллүүдийг авч Франц винотой оройн зоог барина.

·         Аяллын төгсгөлд зочид буудалдаа очин амарна.

 (Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)

4-р өдөр

 

ЧӨЛӨӨТ ӨДӨР

·         Энэ өдөр хөтөлбөргүй тул та өдрийг чөлөөтэй өнгөрөөх болно.

                                                                

(Өглөөний цай, /-/, /-/)

5-р өдөр

 

 

ПАРИС-УЛААНБААТАР НИСЛЭГ

 

·         Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд онгоцны буудал руу явна.

(Өглөөний цай, /-/, /-/)

 

 

 

Аяллын үнэд багтсан зүйлс

·         УБ-Парис-УБ чиглэлийн нислэгийн тийзний үнэ.

·         Хөтөлбөрт багтсан зочид буудлын өрөө.

·         Хөтөлбөрт багтсан хоолны зардал.

·         Аяллын унаа.

·         Хөтөлбөрт багтсан үзвэрүүд.

·         Монгол хэлтэй хөтөч.

·         Аяллын иж бүрэн даатгал.

 

Аяллын үнэд багтаагүй зүйлс

·         Хөтөлбөрт багтаагүй хоолны зардал.

·         Хөтчийн гарын мөнгө.

·         Хөтөлбөрт багтаагүй үзвэр үйлчилгээ.

·         Шенгений визний хураамж болох 60 евро.

5 өдөр
  4150000₮

.
 Download Attachment
Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again