ГУРВАН УЛСЫН АЯЛАЛ



Африк тивийн хамгийн их хүн амтай хот болох Каир, Египетийн бvх цаг vеийн соёл иргэншлийг дэлхийд гайхшруулах бvхий л vнэт зvйлсийн асар том цуглуулга бүхий музей, дэлхийн эртний долоон гайхамшгаас өнөө үед үлдэж хоцорсон цор ганц байгууламж болох аугаа пирамидуудыг үзэж, Улаан тэнгисийн эрэгт орших цагаан элсэн дээр тухлах, усан доорх ертөнцийг ажин амрах, Дэлхийн хамгийн нам дор цэг болох Сөнөсөн тэнгисээр аялаж, Аугаа Петрагийн эх нутаг Иордан улстай танилцах, мөн дэлхийн хамгийн эртний хотуудын нэгт тооцогддог Иерусалим хотоор аялах сайхан боломжийг танд санал болгож байна.
Аяллын үргэлжлэх хугацаа: 7 шөнө, 8 өдөр
  3,040,000₮+ТИЙЗ

Аяллын  өдөр

Чиглэл

Үзвэр

1-р өдөр

Улаанбаатар – Кайр 

Истанбул эсвэл Москва хотоор дамжин нисэх боломжтой

 

        ·         Улаанбаатар – Кайрын чиглэлд  ниснэ.

        ·         Кайрын нисэх буудлаас орон нутгийн төлөөлөгч                   тосч,  зочид буудалд хүргэнэ.

        ·         Кайрт хонох.

(-/-/Оройн хоол)

2-р өдөр

Кайр:

Хотын аялал

 

 

        ·         Өглөөний цайгаа уух.

        ·         Гизагийн пирамидаар аялах.

        ·         Нууцын аугаа Сфинксээр зочлох.

        ·         Хефрений хөндийн музейг үзэх.

        ·         Аяллын дараа аяллын баг таныг зочид буудалд                     хүргэнэ.

        ·         Каир хотод хонох.

(Өглөөний цай/Өдрийн хоол/-)

3-р өдөр

Кайр – Шарм Эль Шейх

 

        ·         Өглөөний цайгаа зочид буудалдаа уун, өрөөгөө                     хүлээлгэж өгөх.

        ·         Аяллын баг таныг Кайрын нисэх буудалд хүргэж                   өгөх  ба Шарм Эль Шейх руу ниснэ.

        ·         Шарм Эль Шейхын нисэх буудлаас аяллын баг                       таныг  тосч, зочид буудалд хүргэнэ.

        ·         Шарм Эль Шейхд хонох.

(Өглөөний цай/-/-)

4-р өдөр

Шарм Эль Шейх:

Шарм эргийн аялал

        ·         Өглөөний цайгаа уух.

        ·         Раз Мохаммед тусгай хамгаалалттай газар руу                     хөдлөх.

        ·         Усан доорх паркаар зугаалж, snorkeling, diving хийх.

        ·         Нэмэлт аялал: Элсэн цөл дэх тэмээн аялал, моторт             дугуйн аялал, Шарм Эль Шейх хотын аялал хийх                   боломжтой.

        ·         Аяллын төгсгөлд зочид буудалдаа ирж амрах.

        ·         Шарм Эль Шейхд хонох.

(Өглөөний цай/Өдрийн хоол/-)

5-р өдөр

Шарм Эль Шейх – Иерусалем - Акаба

        ·         Өглөөний цайгаа зочид буудалдаа уун, өрөөгөө                     хүлээлгэж өгөх.

        ·         Аяллын баг таныг Египет-Израиль хоёр улсын                       хилийн боомт хот Табад хүргэж өгөх ба эндээс                       Израилийн орон нутгийн хөтөч тосон авч аяллаа                   цааш үргэлжлүүлнэ.

        ·         Сөнөсөн тэнгис: Дэлхийн хамгийн гүн, хамгийн их               давстай нуур гэгддэг бөгөөд дэлхийн хамгийн нам               дор цэг.

        ·         Иерусалим: Израиль улсын нийслэл бөгөөд НТӨ X               зууны үеэс Евречүүдийн сүсэг бишрэлийн төв                       байсаар ирсэн хот.

        ·         Аяллын төгсгөлд Улаан тэнгисийн эрэгт орших                     Иордан улсын эдийн засгийн төв гэгддэг Акаба                     хотод очих.

        ·         Акабад хонох.

 (Өглөөний цай/Өдрийн хоол/-)

6-р өдөр

Акаба – Петра – Шарм Эль Шейх

  • Өглөөний цайгаа уун зочид буудлаа хүлээнгэж өгнө.
  • Акаба хотоор аялах
  • Акаба хотоос Икраиль улсын Петра хот руу хөдлөх
  • Петра: Йордон улсын археологийн бүс бөгөөд Сөнөсөн тэнгисээс Арабын булан хүртэлх аварга хөндий Ваади Арабад сүндэрлэх Хор Уулын энгэрт уг байгууламжийг барьсан байдаг. Петраг хадан ханыг цоолборлон байгуулсан байдаг бөгөөд Дэлхийн гайхамшгуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог.
  • Аяллын төгсгөлд Петрагаас Шарм Эль Шейх руу хөдлөх
  • Шарм Эль Шейхд хонох

(Өглөөний цай/Өдрийн хоол/Оройн хоол)

7-р өдөр

Шарм Эль Шейх: чөлөөт өдөр

·         Өглөөний цайгаа зочид буудалдаа уух.

·         Энэ өдөр чөлөөт өдөр, аялагч та улаан тэнгисийн эрэг дээр наранд биеэ шаран амрах, худалдаа наймаа хийх, үзвэр үйлчилгээнд хамрагдах зэргээр өдрийг өөрийн хүссэнээр өнгөрүүлж болно.

·         Шарм Эль Шейхд хонох.

(Өглөөний цай/-/-)

8-р өдөр

Шарм Эль Шейх – Улаанбаатар

Истанбул эсвэл Москва хотоор дамжин нисэх боломжтой

       ·         Өглөөний цайгаа уух.

       ·         Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөх.

       ·         Аяллын баг таныг Шарм Эль Шейхын  ОУ-н нисэх                буудалд хүргэж өгнө.

        Улаанбаатар хотод газардсанаар аялал өндөрлөнө.

(Өглөөний цай/-/-)

Аяллын үнэ

          ·         4 одтой зочид буудалтай хөтөлбөр: Том хүн 3’040’000₮+ОУН тийз.

           *7-12 хүртэлх насны хүүхэд насанд хүрэгчийн зардлын 75%-иар тооцно.

          *2-6 хүртэлх насны хүүхэд насанд хүрэгчийн зардлын 50%-иар тооцно.

Аяллын үнэд багтсан зүйлс

          ·         4 одтой зочид буудал.

          ·         Хөтөлбөрт дурдагдсан өглөө, өдөр, оройн хоол.

          ·         Орон нутгийн нислэг.

          ·         Онгоцны буудлаас тосох, онгоцны буудалд хүргэх үйлчилгээ.

          ·         Унаа.

          ·         Аяллын хөтөч.

          ·         Хөтөлбөрт дурдагдсан үзвэр үйлчилгээний тасалбар.

Аяллын үнэд багтаагүй зүйлс

          ·         Олон улсын нислэгийн тийз.

          ·         Египетийн визний хураамж (ойролцоогоор 120’000 төгрөг).

          ·         Аялагчийн хувийн зардлууд(уух зүйлс, хувцас угаалга гэх мэт).

          ·         Хөтөч жолоочийн гарын мөнгө.

          ·         Хөтөлбөрт дурдагдаагүй бусад зардлууд.

Анхаарах зүйлс

          ·         Энэхүү хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн валютын ханш, захиалгын               хугацаа зэргээс шалтгаалан аяллын үнэд өөрчлөлт орж болно.

          ·         Аяллыг эрт төлөвлөх нь маш олон давуу талуудыг аялагч танд олгодог.

 

АЯЛЛЫН ДАВУУ ТАЛУУД

--------------------------------------

ДЭЛХИЙН 7 ГАЙХАМШГИЙН
НЭГ ГИЗАГИЙН ПИРАМИД
--------------------------------------
 
ҮЗЭСГЭЛЭНТ ШАРМ ЭЛЬ
ШЕЙХ ЭРЭГ
--------------------------------------
 
СӨНӨСӨН ТЭНГИС
--------------------------------------
 
ДЭЛХИЙН ХАМГИЙН ЭРТНИЙ 
ХОТ ИЕРУСАЛУМ
--------------------------------------
 
АГУУ ПЕТРАГИЙН
ЭХ НУТАГ ИОРДАН
--------------------------------------
 
EYELAND TRAVEL
--------------------------------------
 
77558585
89509393

FB: MONGOLIA EYELAND
TRAVEL


BOOK NOW

.
 Download Attachment
Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again