ТУРК УЛСЫН АЯЛАЛ

Ази, Европ хоёр тивийг дамнах Турк улсын алтан үеийн нийслэл байсан Истанбул хот, олноо Хөвөн Цамхаг хэмээн алдаршсан үзэсгэлэнт Памуккале, төсөөллийн ертөнцөд очсон мэт сэтгэгдэл төрүүлэх гайхамшигт Каппадокя зэрэг дэлхийн мянга мянган жуулчдын аяллын жагсаалтад багтдаг газруудыг нэг л аяллаар үзэх сайхан боломжийг танд санал болгож байна.
Аяллын үргэлжлэх хугацаа: 6 шөнө, 7 өдөр
  1,860,000+тийз

Аяллын өдөр

Аяллын чиглэл

Үзвэрүүд

1-р өдөр

Улаанбаатар – Итсанбул Измир чиглэлд нисэх

  • Улаанбаатараас Истанбул хотоор дамжин Измирт очих.
  • Аяллын багтай Измирийн нисэх буудал дээр уулзах.
  • Зочид буудалдаа очиж амрах.
  • Селчүкт хононо.

 (-/-/Оройн хоол)

2-р өдөр

Эфисус - Памуккале

  • Өглөөний цайгаа уугаад, Эфисусын эртний хотоор хийх аяллаа эхлэх.
  • Эфисус хотын туурь: Одоогоос 3000 жилийн өмнө 200000 гаруй хүмүүс оршин суудаг байсан, тухайн цаг үед дэлхийд хамгийн том хотод тооцогддог байсан суурин газрын туурь юм.
  • Артемисын хийд: Уг сүм нь дэлхийн эртний 7 гайхамшигт багтдаг ба НТӨ VI зууны үед Артемис бурханд зориулан барьсан Грек маягийн хийд бөгөөд дөрвөнтөө сэргээн босгож байсан боловч өдгөө энд Орхи дорнодын түүхэн дэх хамгийн том хийд оршиж байсныг гэрчлэх баганууд бүхий сүмийн туурь л үлджээ.
  • Геркулесийн хаалга: Энд эртний Грекийн домогт өгүүлэгддэг Олимпын бурхан Геркулест зориулан НТӨ II зуунд барьсан байгууламжаас үлдсэн баганууд болон бусад үнэ цэнэ бүхий түүхийн гэрч болсон зүйлс бий.
  • Гэгээн Марияагын ордон: 19-р зууны үед олдсон Католик маягийн бунхан бөгөөд домогт өгүүлснээр Есүс Христын ээж Марияа өөрийн амьдралын сүүлийн жилүүдийг энд өнгөрүүлсэн гэдэг.
  • Аяллын төгсгөлд Памуккале руу хөдлөх
  • Памуккале дахь зочид буудалдаа буун амрах.
  • Памуккалед хононо.

 (Өглөөний цай/Өдрийн хоол/Оройн хоол)

3-р өдөр

Памуккале - Каппадокя

  • Зочид буудалдаа өглөөний цай уусны дараа Памуккале дахь аяллаа эхлэх.
  • Памуккале(Хөвөн цамхаг): Шохойн чулуун тогтоц бүхий уул бөгөөд байгалийн тогоонуудад тогтсон эрдэст рашаан юм. Уг газрын сэтгэл татам гайхамшигт үзэмж,  өвөрмөц тогтцыг харгалзан Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн байна.
  • Эртний Хераполис хот:  НТӨ II зууны үед Бабилиончуудын байгуулсан хот бөгөөд халуун рашааны эрэгт оршдогоороо олон мянган жуулчдыг татдаг.
  • Апполоны сүм:  Эртний Грекүүд Анталъя дахь уг газрыг дэлхийн төв гэж үзэн, нарны бурхан Лаирбиност зориулан Апполоны  хийдийг бүтээсэн. Тэд уг хийдэд ирж залбирснаар бурхадтай ярилцаж чадна гэж итгэдэг байв.
  • Аяллын төгсгөлд Каппадокя руу хөдөлнө.
  • Каппадокяд ирж зочид буудалдаа буун амрах.
  • Каппадокяд хононо.

(Өглөөний цай/Өдрийн хоол/Оройн хоол)

4-р өдөр

Каппадокя

  • 09:00 цагаас зочид буудалдаа өглөөний цайгаа ууж, аяллаа эхлэх.
  • Деврентийн хөндий: 20 сая жилийн өмнө уг хөндий далайн ёроол байсан ба галт уулын дэлбэрэлтийн дараа уснаас дээш өргөгдөн гарч ирсэн гэгддэг үзэсгэлэнтэй хөндий бөгөөд байгалийн өвөрмөц тогтоц бүхий янз бүрийн хэлбэртэй чулуунуудаараа алдартай газар юм.
  • Ламын хөндий: Өөрөөр Пасабаги хэмээн нэрлэгддэг IV зууны үед нэгэн шид ихтэй хувилгаан лам даяанчлан амьдардаг байсан бөгөөд энд бүхий л зүйлс нь ид шидийнх гэмээр гайхалтай сэтгэгдэл төрүүлдэг гэнэ.
  • Аваноз: Гөримээс 8 км-ын зайтай, Улаан голын эрэг дээр орших Туркийн нэгэн тосгон бөгөөд Туркчуудын уламжлалт амьдралын хэв маягийг хадгалсан, мөн шавар ваар урлалаараа жуулчдын дунд алдартай.
  • Гөрымын задгай талбайн музей: UNESCOДэлхийн Соёлын Өвийн Жагсаалт-д багтсан X-XII зууны үед баригдсан нэлээд тооны чулуун хийдүүд, Бизантины лам нарын амьдардаг сууц зэргээр зочлох болно.
  • Өчхисар цайз: Кападокя дахь орчны үзэсгэлэнтэй тогтцыг ажиглах боломжтой хамгийн өндөр цэг бөгөөд хоорондоо нарийхан жим, хонгилоор холбогдсон нэгэн цагт нутгийн иргэд амьдардаг байсан маш олон чулуун агуй бүхий хадан хясаа юм.
  • Улаан хөндий: Туркийн хамгийн урт гэгддэг Улаан голын хөндий бөгөөд үзэсгэлэнтэй байгаль, ханандаа эртний сүг зураг бүхий олон агуйнуудаараа алдартай юм.
  • Кавус тосгон: XX зууны эхэн хүртэл Христын шашинт Грекчүүд амьдардаг байсан Христийн сүм хийдүүдээрээ алдартай тосгон юм.
  • Каймаклын газар доорх хот: Ромын эзэнт гүрний үеээс эхлэлтэй Европ гаралтай хүмүүс амьдран суудаг байсан суурин бөгөөд IV зууны үед болсон Арабын Муслимтнууд ба Бизантинуудын хоорондын дайны үед хамгаалалт, нуувчийн зориулалтаар баригдсан хот юм. Газар доорх хонгилын зарим хэсгүүд одоо ч агуулах зоорь байдлаар ашиглагддаг бөгөөд ихэнх өрөө нь агааржуулалтын хоолой маягийн бүтэцтэй байдаг.
  • Нэмэлтээр агаарын бөмбөлгөөр хөөрөх аялал хийх боломжтой ба нэг хүний 180€ орчим төлбөртэй байдаг.
  • Аяллын төгсгөлд зочид буудалдаа буцан ирж амрах.
  • Каппадокяд хононо.

(Өглөөний цай/Өдрийн хоол/Оройн хоол)

5-р өдөр

Каппадокя - Истанбул

  • Өглөөний цайгаа уугаад зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөх.
  • Каппадокягийн нисэх буудлаас Истанбулруу нисэх.
  • Истанбулд ирж зочид буудалдаа буун амрах.
  • Үдээс хойш Истанбул хотын худалдааны төвүүд, дэлгүүрүүдээр худалдан авалт хийх боломжтой.
  • Эсвэл өдрийг зочид буудалдаа амран өнгөрүүлж болно.
  • Истанбулд хононо.

 (Өглөөний цай/Өдрийн хоол/Оройн хоол)

6-р өдөр

Истанбул хотын аялал

  • Өглөөний цайгаа уусны дараа эртний түүхт Истанбул хотоор хийх бүтэн өдрийн аяллаа эхлүүлэхээр 8:30-д зочид буудлаасаа хөдөлнө.
  • Аяа Софияа: Уг эртний ордыг анх IV зууны үед Аугаа Константина барьсан бөгөөд хожим VI зуунд дахин засварлагдсан уран барилгын бүхий л цаг үеийн шилдэг бүтээл юм.
  • Топкапи ордон: XVXIX зууны хооронд Оттоманы эзэн хааны амьдран суудаг байсан харш бөгөөд энд та эзэн хаан болон түүний гэр бүлийнхний өмсөж байсан өмсгөл хувцас, эдэлж хэрэглэж байсан мөнгө, болор, Хятадын шавар ваар, зэрэг тансаг гоёмсог цуглуулга, хааны эрдэнэсийн сангийн алдарт эрдэнэсүүд, жижиг уран зургууд, гэгээн Мантли; номлогч Мохаммедийн тахилын үлдэгдлүүдийг үзэж сонирхох болно.
  • Султанахмет хааны сүм: Аяа Софияагын эсрэг талд XVI зуунд уран барилагч Мехметийн барьсан Хөх сүм хэмээн алдаршсан барилга бий. Уг сүмийн дээвэрт ашигласан Изникийн хөх вааран гайхалтай чимэглэлүүдийн улмаас Хөх сүм гэж нэрлэгдэх болсон юм.
  • Гипподром: Эртний Гипподром. Энд сүйх тэрэгний уралдааны дүрслэл гурван хөшөөний хамтаар байх ба Теодосиусын дурсгалын хөшөө, хүрэл Серпент Багана,  Константины багана зэрэг уран барилгын болоод Ромын түүхийн хосгүй үнэт бүтээлүүд юм.
  • Гранд Базаар: Энд нийт 4000 гаруй дэлгүүрүүд байдаг бөгөөд алтны дархны гудамж, хивсний худалдаачид, Турк урлаачдын бүтээлүүд болох гараар будсан шавар тавагнууд, гараар урласан зэс эдлэлүүд, гуулин эдлэлүүд, хоол зөөх тавиур, усны ваар, үнэт чулуун эдлэлүүд, гаанс зэрэг Турк үндэстний гар урлалыг үзэж сонирхох болно.
  • Аяллын төгсгөлд аяллын баг таныг буудалд буцаан хүргэж өгнө. Энэ орой төлөвлөгөөт хөтөлбөр байхгүй учир өөрийн сонирхлоор Истанбулын үдшийн шоу эсвэл Турк үндэстний үдшийн зоог зэргийг сонирхон үдшийг өнгөрөөж болно.
  • Истанбулд хононо.

 (Өглөөний цай/Өдрийн хоол/Оройн хоол)

7-р өдөр

Истанбул – Улаанбаатар чиглэлд нисэх

  • Өглөөний цайгаа уугаад буудлын өрөөгөө хүлээлгэж өгөх
  • Аяллын баг таныг Ататурк олон улсын нисэх буудалд хүргэж өгөх ба Улаанбаатар руу ниснэ
  • Улаанбаатарт Чингис хаан олон улсын нисэх буудалд ирсэнээр аялал өндөрлөнө.

(Өглөөний цай/-/-)

Аяллын үнэ

  • 3 одтой зочид буудалтай хөтөлбөр: Том хүн - 1860’000₮ +ОУН тийз
  • 4 одтой зочид буудалтай хөтөлбөр: Том хүн – 1’975’000₮+ОУН тийз
  • 7-12 хүртэлх насны хүүхэд насанд хүрэгчийн зардлын 75%-иар тооцно.
  • 2-6 хүртэлх насны хүүхэд насад хүрэгчийн зардлын 50%-иар тооцно.    

Аяллын үнэд багтсан зүйлс

  • 3-4 одтой зочид буудал
  • Хөтөлбөрт дурьдагдсан хоол
  • Орон нутгийн нислэг
  • Онгоцны буудлаас тосох, онгоцны буудалд хүргэх үйлчилгээ
  • Унаа
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт дурдагдсан үзвэр үйлчилгээний тасалбар

Аяллын үнэд багтаагүй зүйлс

  • Олон улсын нислэгийн тийз
  • Аялагчийн хувийн зардлууд(уух зүйлс гэх мэт)
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө
  • Нэмэлт аяллын төлбөр (агаарын бөмблөгөөр хөөрөх гэх мэт)
  • Аяллын үнэд багтсан зүйлс хэсэгт дурьдагдаагүй бусад зардлууд

Анхаарах зүйлс

  • Энэхүү хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аяллын захиалга хийх үеийн валютийн ханш, захиалгын хугацаа зэргээс шалтгаалан аяллын үнэд өөрчлөлт орж болно.
  • Энэхүү хөтөлбөрийн үнэ нь хамгийн багадаа 5 аялагчид зориулагдсан бөгөөд хүний тооноос хамаарч аяллын үнэд өөрчлөлт орж болно.
  • Аяллыг эрт төлөвлөх нь маш олон давуу талуудыг аялагч танд олгодог.

АЯЛЛЫН ДАВУУ ТАЛУУД

--------------------------------

АЗ ЖАРГАЛЫН ХААЛГА ИСТАНБУЛ

--------------------------------------

ГАЗАР ДООРХ ХОТЫН АЯЛАЛ

---------------------------------------

 ГАЙХАМШИГТ ПАМУККАЛЕ

----------------------------------------

ЕР БУСЫН ҮЗЭСГЭЛЭНТ КАППАДОКЯ

--------------------------------------

ЧӨЛӨӨТ ӨДӨР

---------------------------------------

eyeland travel

77558585

89509393

FB: mongolia eyeland travel

BOOK NOW

.
 Download Attachment
Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again