ДУБАЙН АЯЛАЛ

Дэлхийн хамгийн өндөр цамхаг Бүрж Халифа, дал модны хиймэл арал болох Пальм Жумейра, Дубайн бэлэг тэмдэг болсон Бүрж Аль Араб гэх мэтчилэн дурьдаад байвал дуусашгүй, хүн төрөлхтний орчин үеийн хөгжил, цэцэглэлтийн хамгийн оргил үеийг харуулдаг Дубайн хамгийн хямд аялалд таныг урьж байна.

Аяллын үргэлжлэх хугацаа: 4 шөнө, 5 өдөр
  1,590,000₮+тийз
      • Аяллын  өдөр

        Чиглэл

        Үзвэр

        1-р өдөр

        Улаанбаатар – Дубай

        чиглэлд нисэх

         

        ·         Улаанбаатар – Дубай чиглэлд  ниснэ.

        ·         Онгоцны буудлаас орон нутгийн төлөөлөгч тосч аван Дубай дахь буудалд хүргэнэ.

        ·         Дубайд хонох

        (-/-/-)

        2-р өдөр

        Дубай

        хотын аялал

         

         

        ·         Өглөөний цайгаа уусны дараа Дубай хотын аяллаа эхэлнэ.

        ·         Дубайн музей: 1787 онд баригдсан Дубай дахь хамгийн том музей бөгөөд 1800-аад оны үеийн Арабын Эмиратуудын гар урлал, Ази Африкийн орнуудтай хийж байсан худалдааны бүтээгдэхүүнүүд, эртний эдлэлүүд, мөн Дубайн уламжлалт соёлыг харуулсан олон гайхалтай үзвэрүүд бий.

        ·         Бурж Эль Араб: Жумейрын эргээс 280м зайд орших хүний гараар бүтсэн арал дээр орших дэлхийн 7 дахь өндөр зочид буудал.

        ·         Атлантис де Палм арал

        ·         Шейхын ордон

        ·         Дейра алтны зах/Дейро ногооны зах: Дубайн худалдааны дүүрэгт орших цагаан алт, мөнгө, очир алмас зэрэг үнэд эдлэл зардаг худалдааны төв.

        ·         Өдрийн хоолны дараа элсэн цөлөөр моторт дугуйтай аялал хийх.

        ·         Аяллын төгсгөлд буудалдаа ирж амарна.

        ·         Дубайд хонох.

        (Өглөөний цай/Өдрийн хоол/Оройн хоол)

        3-р өдөр

        ДубайАбу Даби - Дубай

         

        ·         Зочид буудалдаа өглөөний цайгаа уух.

        ·         Яас Усан парк: Абудаби хотын Яас арал дээр орших 40 гаруй тоглоом бүхий усан парк. Уг паркад Ойрхи Дорнод дахь хамгийн урт замтай буюу 550 м галзуу хулгана, дэлхийн хамгийн том усан дээгүүр гулгах хавтан бий.

        ·         Шейх Заяедийн сүм: Абудаби хотод орших 1996-2007 оны хооронд баригдсан АНЭУ-ын хамгийн том Исламын шашны хийд.

        ·         Аяллын төгсгөлд буудалдаа ирж амрах.

        ·         Дубайд хонох.

        (Өглөөний цай/-/Оройн хоол)

        4-р өдөр

        Дубай

        ·         Зочид буудалдаа өглөөний цайгаа уух.

        ·         Чөлөөт өдөр тул аяллын хөтчийн заавар зөвлөгөөний дагуу өөрийн сонирхлоор түүх дурсгалын газруудаар аялах, эсвэл худалдаа хийх боломжтой.

        ·         Дубайд хонох.

        (Өглөөний цай/-/Оройн хоол)

        5-р өдөр

        Дубай УБ

        чиглэлд нисэх

        ·         Өглөөний цайгаа зочид буудалдаа уух.

        ·         Орон нутгийн хөтөч нисэх буудалд хүргэж өгөх ба Улаанбаатарт газардсанаар аялал өндөрлөнө.

        (Өглөөний цай/-/-)

        Аяллы үнэ

        •          4 одтой зочид буудалтай хөтөлбөр: Том хүн – 1’590’000₮+ОУН тийз.
        • 7-12 хүртэлх насны хүүхэд насанд хүрэгчийн зардлын 75%-иар тооцно.
        • 2-6 хүртэлх насны хүүхэд насад хүрэгчийн зардлын 50%-иар тооцно.

        Аяллын үнэд багтсан зүйлс

        •           4 одтой зочид буудал
        •          Хөтөлбөрт дурьдагдсан хоол
        •           Орон нутгийн нислэг
        •           Онгоцны буудлаас тосох, онгоцны буудалд хүргэх үйлчилгээ
        •           Унаа
        •           Аяллын хөтөч
        •        Хөтөлбөрт дурьдагдсан үзвэр үйлчилгээний тасалбар

        Аяллын үнэд  багтаагүй зүйлс

        •            Олон улсын нислэгийн тийз
        •          Аялагчийн хувийн зардлууд(уух зүйлс гэх мэт)
        •          Хөтөч, жолоочийн гарын мөнгө
        •          Нэмэлт аяллын төлбөр (агаарын бөмблөгөөр хөөрөх гэх мэт) 
        •         “Аяллын үнэд багтсан зүйлс хэсэгт дурьдагдаагүй бусад зардлууд

        Анхаарах зүйлс

        1)      Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн  хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж  хөтөлбөр болон аяллын үнэд  өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед  гэрээний хавсралтаар   батлагдсан  аяллын хөтөлбөр болон  үнийг  дагаж мөрдөнө.

        2)      Аяллын бүрэлдэхүүн 10 хүнээс бага  бол аяллын зардал нэмэгдэж  товлосон хугацаандаа аялах боломжтой. Эсвэл аяллын зардалыг нэмэхгүйгээр 10 ба түүнээс  дээш хүнтэй аяллын баг бүрдтэл  аялал гаргах хугацаа өөрчлөгдөж  болно.

        3)      Аялагчид Дубайн чиглэлд бие даан аялах боломжтой бөгөөд хямдралтай үнээр үйлчилгээг авах давуу талтай.


         

АЯЛЛЫН ДАВУУ ТАЛУУД

УБ - ДУБАЙ - УБ
----------------------------------
ЦЭЦЭГЛЭН ХӨГЖСӨН
ДУБАЙ ХОТТОЙ ТАНИЛЦАХ
---------------------------------
ЭЛСЭН ЦӨЛИЙН
ЖИЙПНИЙ АЯЛАЛ
--------------------------------
АЛТНЫ ЗАХ БОЛОН
ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД


-------------------------------

EYELAND TRAVEL

77558585
89509393

FB: MONGOLIA EYELAND TRAVEL


BOOK NOW

.
 Download Attachment
Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again