ВЬЕТНАМ /Ханой, Халонг/ аялал

hanoi halong bay зурган илэрцүүдДэлхийн хамгийн нам гүн газар гэгддэг Халонг булан, 1000 жилийн түүхт усан дээрхи Чуо Мот Кот буддын шашны сүм зэрэг өвөрмөц газруудын өлгий Вьетнам улсаар аялан та минут секундээр хэмжигдэж буй хөгжлийн хурдаас бага ч гэсэн амсхийж, оюун бодлоо цэгцлээрэй. Вьетнам улс нь дэлхийн хамгийн олон төрлийн ан, амьтан, ургамалтай 25 орны нэг бөгөөд өөрөөр хэлбэл дэлхийн ан, амьтан, ургамлын төрөл зүйлийн 16 хувь нь тус оронд байдаг. Мөн Францын колончлолын хэв маяг нягт шингэсэн “Дорнын Парис” гэгдэх Ханой хот таньд мартагдашгүй дурсамж үлдээнэ гэдэгт найдаж байна. Тэс өөр соёл, тэс өөр уур амьсгал, өвөрмөц байгалийн онцлогтой Вьетнам орноор аялаж, амьдралаа илүү амттай болгоорой.        
Аяллын үргэлжлэх хугацаа: 6 шөнө, 7 өдөр
  1,500,000₮+тийз

Аяллын өдөр

Чиглэл

Үзвэр

1-р өдөр

Hanoi

Аялагчдыг Noi Bai олон улсын нисэх буудалд угтан авч зочид буудалд хүргэж өгнө. Anh Hao зоогийн газарт оройн хоол иднэ.

/орой/

2-р өдөр

Hanoi хотын аялал-Halong

Өглөөний цай уусны дараа хотын аялалд гарна.

·         Хо Ши Мин-ий бунхан /даваа болон баасан гарагт амарна./

·         Сүмийн цогцолбор

·         Утга зохиолын сүм

Sen Tai Ho  буфет рестаронд өдрийн цай ууна.

·         1994 онд ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэгдсэн Халонг Бэй-руу явна.

Энэ 4 цагийн аялал /машин/ нь хойд Вьетнамын тосгонууд болон будааны талбайн ялгааг харуулах болно.

·         Hong Kong ресторанд оройн хоол идсэний дараа зочид буудалдаа очиж амарна. Энэ шөнө Халонг-д хононо.

/өглөө, өдөр, орой/

3-р өдөр

Halong Bay-Hanoi

Өглөө: Өглөөний цай уусны дараа 4 цагийн турш номин ногоон усан дээгүүр, шохойн чулуун ургаа хадан дундуур аялаж Thien Cung агуйд хүрнэ./Тэнгэрийн ордны агуй-сталагмит ба сталактитаараа алдартай/ Өдрийн хоолоо усан онгоцон дээр иднэ.

Өдөр: Ханой-руу буцаж Хаон Кием нууранд хүрнэ. /сэргээн босгосон сэлэм нуур/ Ngoc son сүм, Dong Xuan зах болон Old quarter Hanoi-д худалдан авалт хийнэ. Оройн хоолоо Dlions ресторанд идээд зочид буудалдаа очиж амарна.   

/өглөө, өдөр, орой/

4-р өдөр

Hanoi-Danang /нислэг/

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Danang-руу нисэх хүртэл чөлөөтэй. Danang-дочоод өдрийн цайгаа дотоодын Com Nieu ресторанд ууна. Son Tra Peninsuala /сармагчин уул/-руу аялал үргэлжлэн Danang-ны 3-р Ling Ung Pagoda, Вьетнамын хамгийн том Будда-гийн хөшөөг үзнэ. Энэ хотд та гайхамшигтай цаг агаарыг мэдрэх болно. Дараа нь Son Tra-аас хөдлөн үзэсгэлэнт далайн эрэгт очно. DHC Marina-д түр буудаллаж үзэсгэлэнт Dragon Carp Han River of Da Nang-д болон Love Bridge, Fish Statue-д хүрнэ. Оройн хоолыг Tuyen Son ресторанд идээд буудалдаа очиж амарна.

/өглөө, өдөр, орой/

5-р өдөр

Danang- Ba Na hills- Danang

·         Өглөөний цайгаа уусны дараа Ba Na толгод руу хөдлөх болно. Зогсоол дээрээс дэлхийн 5 удаагийн рекордыг эвдсэн бүхээгт машинд сууна.

·         By Night зогсоол дээр буугаад Vong Nguyet hill, Linh Ung сүм болон Францын хуучны тосгонд очиж үзнэ.

·         Үргэлжлүүлэн бүхээгт машинаар Nui Chua уул Ba Na-ын оргил хэсэг,  Nginh Phong оргил, Le Nim villa, цахирмаа цэцгийн хүрээлэнд очиж үзнэ.

·         Толгод дээрээс гал тэргэнд сууж /Анхны бөгөөд цор ганц Вьетнам дахь татлаган зам/ Эртний Францын зоорь, Le Jardin D’amour цэцгийн хүлэмж болон Linh Ung Pagoda-г үзнэ

·         Golden bridge-ээр алхаж манантай уул толгодын оргил болон Дананг хотын гайхалтай үзэмжийг дээрээс тольдон харах болно.

·         Өдрийн хоолоо Arapang буффет ресторанд иднэ.

Үд дунд: 2 цагийн турш чөлөөтэй Fantasy Park-д тоглох боломжтой.  Энэ нь Вьетнам улсын томоороо 3-рт ордог парк юм.  Тоглоомын сонголт:

5D кино, үхлийн уралдаан, үлэг гүрвэлийн парк гэх мэт

·         15:00 цагт Дананг хот руу буцаад Red Beach Bay-д очно.

·         Дараа нь Han зах дээр худалдан авалт хийнэ

·         Оройн хоолоо Han гол дуур усан онгоцон дээр байрладаг ресторанд идэх

/өглөө, өдөр, орой/

6-р өдөр

Danang- Hoi Аn - Danang

·         Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна

·         Ngu Hanh Son /гантиг уул/ Эндээс та байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий уулын агуйг харах ба уулын оргил дээрээс хотыг тольдон харна.

·         Сam Thanh наргил модны тосгон /Голын эрэг дагуу завиар аялаж байхдаа та хойд хэсгээрээ усан коконат ойгоор хүрээлэгдсэн Hoi An хөдөөгийн тосгонг харах болно. Завьнаасаа хулсан завь руу шилжиж тосгон руу зөөлөн сэлүүрдэх болно. Энэхүү хулсан завийг яаж хийдэг талаар нутгийн иргэдээр яриулж хулсан завьны уралдаанд оролцох боломжтой. Мөн нутгийн загасчидтай хамт загасны тор хаях, загас барих, шавар хавч хийх, наргил модны дун (эндээс олж болох уугуул онцлог), наргил модны навчийг хөгжилтэй зүйл болгон хувиргана.

·         Silk Village ресторанд өдрийн хоолоо иднэ

·         Hoi An хуучны хотоор аялана. / Phuc Kien Communal House, Tan Ky  ancient commercial house, Japanese covered Bridge, Phung Hung Ancient Trading House/

·         Danang руу буцаж очоод Blue Dolphin ресторанд оройн хоолоо иднэ. Энэ шөнө Danang-д хононо.

/өглөө, өдөр, орой/

7-р өдөр

Danang буцах

Өглөөний цайгаа зочид буудалдаа идээд, өрөөгөө хүлээлгэж өгөөд онгоцны буудал руу явснаар бидний аялал дуусна.

Дананг-Ханой-Сөүл-УБ /нислэг/

/өглөө/

АЯЛЛЫН ДАВУУ ТАЛУУД
-------------------------------------------
УБ-ХАНОЙ-УБ
Хонгконг, Сөүл, Бээжин
хотоор дамжин нисэх
боломжтой
-------------------------------------------
БАГА ХУГАЦААНД ОЛОН
ДУРСГАЛТ ГАЗАР
-------------------------------------------
ДЭЛХИЙН ХАМГИЙН НАМ
ГҮН ГАЗАР ХАЛОНГ БУЛАН
--------------------------------------------
ЗӨВХӨН ВЬЕТНАМД ҮЗЭХ
ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН
ТОГЛОЛТ
---------------------------------------------
ДОРНЫН ПАРИС ГЭГДЭХ
ХАНОЙ ХОТ
---------------------------------------------
EYELAND TRAVEL
--------------------------------------------
77558585
80309393

BOOK NOW

.
 Download Attachment
Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again