ХӨХХОТ-ЖАНЖИАЖЭ-ШИЛЭН ГҮҮРНИЙ АЯЛАЛ

zhangjiajie зурган илэрцүүд

Далайн түвшнээс дээш 800 метрийн өндөрт тээр доорх газар харагдах шилэн гүүрээр алхаж байна гээд та төсөөлөөд үзээрэй. Айдас, догдлол давхцсан энэхүү аялал танд мартагдашгүй дурсамж, кайпыг өгнө гэдэгт бид найдаж байна. Жанжиажэ шилэн гүүрэн дээрээс Аватар киноны зураг авалтаа хийсэн байгалийг тольдон хараарай. Энэхүү аяллаар та байгалийн үзэсгэлэнт зүй тогтол, хүний гараар бүтээгдсэн бүтээл хоёрын гайхалтай хоршлыг харж өөрийн мэлмийг мялаах болно. Дэлхийн хамгийн урт гүүрэн дээгүүр алхаж өмнө нь мэдэрч байгаагүй өндрийн айдсаа давах, уулын хавцалын ирмэг дагуух шилэн замаар алхаж байгалийн сайхныг шимтэн харах, 6D адил харагдах Пандора гарагийн ертөнцөөр зугаалан, 99 нугачаа замаар дээш гаран Тэнгэрийн хаалга ууланд хүрэх зэргээр аяллын бүхий л хугацаанд жинхэнэ адал явдалыг туулах болно. 

Аяллын хугацаа: 7 шөнө 8 өдөр
  2,000,000₮

 

Аяллын  өдөр

 

Чиглэл

 

Үзвэр

 

1-р өдөр

9/15

 

УБ-ЭРЭЭН

 

·         Олон улсын галт тэргээр Эрээн хот руу явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.  

 

 

2-р өдөр

9/16

 

 

ЭРЭЭН-ХӨХХОТ

·         10:25-д галт тэрэгнээсээ буугаад Эрээн онгоцны буудлын хотын төв дэх хүлээлгийн танхимд очиж ачаа тээшээ хадгалуулаад өдрийн хоолоо идээд буцаад онгоцны буудал хүргэх автобусанд нэгдсэн журмаар суугаад ойролцоогоор 15:00 цагт хөдөлнө.

·         Эрээн хотоос үдээс хойшхи нислэгээр Хөххот руу ниснэ.

·         Хөххотод оройн хоолоо зооглоод зочид буудалдаа байрлан амарна.

\оройн хоол\

 

 

3-р өдөр

9/17

 

 

ХӨХХОТ-ЧАНША

·         Өглөө зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд онгоцны буудал руу хөдөлнө.

·         11:25 цагийн нислэгээр Чанша хот руу ниснэ. Нислэг 2 цаг 30 минут үргэлжлэх бөгөөд 13:50 цагт Чанша онгоцны буудалд газардана.

·         Жанжиажэ хот руу жуулчдын автобусаар ойролцоогоор 2 цаг орчим яваад хүрнэ.

·         Оройн хоолоо идээд буудалдаа амарна.

 

\оройн хоол\

 

 

 

 

 

4-р өдөр

9/18

 

 

 

 

 

 

 

ЖАНЖИАЖЭ

 

 

·         ТЭНГЭРИЙН ХААЛГА- Яг л диваажингийн шатаар өгсөж буй мэт 99 нарийн шатаар өгсөөд бид “Тэнгэрийн хаалга” гэх байгалийн өвөрмөц тогтоцтой агуйд очно. Ихэнх тохиолдолд хүмүүс 99 шатаар өгсөхийн оронд цаг хэмнэх үүднээс урсдаг шатыг ашиглаж Тэнгэрийн хаалганд очдог байна.

·         УУЛЫН 99 НУГАЧААТ ЗАМ- Үлгэрийн мэт 99 нугачаа замын дээгүүр дүүжин машинаар явна. Энэ нь дэлхийн хамгийн урт дүүжин машинд тооцогддог. Уг дүүжин машинаар явж байхдаа та могой шиг атиралдах 99 нугачаат замыг харах болно.

·         ШИЛЭН ЗАМ \70м\- Шилэн гүүрээс гадна уулын хажуугаар байрлах 70 метр урттай шилэн зам Жанжиажэд очсон хэн бүхний заавал үзэх ёстой газар юм.

/өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

 

 

 

 

5-р өдөр

9/19

 

 

 

 

 

 

ЖАНЖИАЖЭ

·         Өглөөний цайны дараа аялалдаа гарна.

·         ЖАНЖИАЖЭ ОЙН ХҮРЭЭЛЭН-Үлгэрийн мэт байгалийн өвөрмөц тогтоцтой уг ойн хүрээлэн нь нийт 480 мянган мкв-ыг хамран оршдог бөгөөд тус хүрээлэн нь 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд албан ёсоор бүртгэгдсэн түүхтэй. Ингэснээр БНХАУ-ын хамгийн анхны ЮНЕСКО-д бүртгэгдсэн байгалийн өв болж байжээ. 

·         ШИЛЭН ГҮҮР- Хэн бүхний зориг зүрхийг шалгах Дэлхийн хамгийн өндөрт орших шилэн гүүрэн дээр гарч эр зоригоо шалгаж, цоо шинэ мэдрэмж авах болно.

/өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

 

 

 

6-р өдөр

9/20

 

 

 

 

 

 

ЖАНЖИАЖЭ

 

·         ХАЛЛАЛУЯ УУЛ- Үлгэрийн мэт Пандарогийн орон гардаг Аватар киноны зураг авалтын санааг олсон Халлалуя уулыг дэргэдээс нь харж, зургаа татуулна.

·         БАЙЛУНГ ЦАХИЛГААН ШАТ- Энэхүү цахилгаан шат нь хамгийн өндөр задгай лифт гэдгээрээ Гиннесийн номонд бичигдсэн.

·         Зочид буудалдаа амарна.  

 /өглөөний цай,өдрийн хоол, оройн хоол/

 

 

7-р өдөр

9/21

 

 

 

 

ЧАНША - ХӨХ ХОТ

·         Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд  бид Жанжиажэ хуучны гудамж руу явах бөгөөд тэнд очоод худалдаа хийх боломжтой. /Шибүгийн гудамж болон Фэнчинг гудамж/

·         Шибүгийн гудамжинд өдрийн хоолоо идээд 12 цагт Чанша хотын нисэх онгоцны буудал руу хөдөлнө.

/өглөөний цай, өдрийн хоол

 

 

8-р өдөр

9/22

 

ХӨХ ХОТ-

ЭРЭЭН-ЗАМЫН-ҮҮД-УБ

·         Өглөө Хөх хотоос Эрээн рүү ниснэ.

·         13:00 цагт Эрээн-Замын-Үүд чиглэлийн автобусаар хил нэвтрэн оройн галт тэргээр Улаанбаатар хотыг зорьно.

·         Орон нутгийн галт тэргээр Замын-Үүдээс Улаанбаатар хотруу ирснээр аялал дурсамж дүүрэн өндөрлөх болно.

                                                                                                   /өглөөний хоол/

 

 

Аяллын үнэ

 

Том хүн:  2,000,000₮

   Хүүхэд: 1,700,000₮ /1.2 метрээс доош өндөртэй хүүхэд/

 

 

 

 

Аяллын үнэд багтсан зүйлс

·         Жанжиажэд 4 одтой зочид буудалд 4 хонох, Хөххотод 3 одтой зочид буудалд 2 хонох

·         Монгол, хятад хэлтэй аяллын хөтөч

·         Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал

·         Хөтөлбөрт заагдсан хоолны зардал

·         Жуулчны тээврийн хэрэгслийн зардал

·         Гадаад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

·         2 талын нийт замын зардал

 

Аяллын үнэд багтаагүй зүйлс

·         Хөтөлбөрт дурдагдаагүй хөтөлбөр, үйлчилгээний зардал

·         “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал

·         Хувийн хэрэгцээний зардал

·         Хөтөлбөрт дурдагдаагүй хоолны зардал

АЯЛЛЫН ДАВУУ ТАЛУУД
-------------------------------------------
УБ-ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН-
ХӨХХОТ-ЖАНЖИАЖЭ
-------------------------------------------
ДЭЛХИЙН ХАМГИЙН 
ХУРДАН БАЙЛУНГ 
ЦАХИЛГААН ШАТ
-------------------------------------------
ЖАНЖИАЖЭ ОЙН 
ХҮРЭЭЛЭН
-------------------------------------------
ХАЛЛАЛУЯ УУЛ
-------------------------------------------
БНХАУ-ЫН 5А 
ЗЭРЭГЛЭЛИЙН БҮСЭЭР
АЯЛАХ
--------------------------------------------
EYELAND TRAVEL
--------------------------------------------
77558585
80309393

BOOK NOW

.
 Download Attachment
Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again