ЯПОНЫ АЯЛАЛ


Өнө эртний түүхтэй, хөгжил дэвшлийн бодит жишээ болсон арлын Япон орны аялал таны амьдралд цоо шинэ мэдрэмж өгч, шинэ дурсамжийг үлдээх болно. Манай аяллаар та Япон орны чухал үзвэрүүд болох Фүжи уул, Токио Тауэр, Одайба арал, Тоёото машины үзэсгэлэн, Хачиго нохойны хөшөөг үзэж, бүтэн нэг өдрийг чөлөөтөөр өнгөрүүлнэ.  Дэлхийн брендүүд нэг дор чуулсан Япон оронд шоппинг хийж цагийг зугаатай өнгөрүүлээрэй. 
4 шөнө, 5 өдөр
  1,750,000₮+тийз

Аяллын  өдөр

 

Чиглэл

 

Үзвэр

 

 

  

1-р өдөр

 

 

 

УБ-НАРИТА-ТОКИО

 

·         Улаанбаатар хотоос Нарита хотын зүг ниснэ.    

·         Нарита хотоос Токио хотын зүг хөдөлнө. Нисэх онгоцны буудлаас орон нутгийн хөтөч тосч авна.

·         ТОКИО ТАУЭР (цамхаг)-ийн 150 метрт гарч Токио хотыг төвөөс нь тольдоно. 332.9 метр өндөртэй Токио тауэр нь Япон улсын хоёр дахь том цамхаг юм.

·         Оройн хоолоо зооглоод Ёкохама хотруу хөдөлнө.

·         Зочид буудалдаа байрлаж амарна.

 

 

 

 

 

 

2-р өдөр

 

 

 

 

 

 

ЁКОХАМА

 

 

 

 

·         Өглөөний цайгаа уугаад аялалдаа гарна.

·         ФҮЖИ УУЛ- Ёкохама хотоос Фүжи уулын зүгт хөдөлнө. Фүжи уул нь Японы хамгийн өндөр, Азийн арал дээр орших хоёр дахь өндөр оргил юм. Фүжи уул нь Японы “Гурван Ариун уул”-ын нэгт багтдаг Япон улсын бэлгэдэл уул юм.

·         Фүжи уулыг агаарын дүүжин машинаар эсвэл завинд суун, тольдон харж, мэлмийгээ баясгана.

·         Өдрийн хоолонд Японы алдарт хоол болох суши зооглоно.

·         ФҮЖИ УУЛЫН ДЭЛХИЙН ӨВ САНГИЙН МУЗЕЙ үзнэ. Энд та бүхэн Фүжи уултай холбоотой бүхий л сонирхолтой мэдээ, мэдээллийг олж авах болно.

·         Ёкохама хотруу хөдлөнө.

·         Зочид буудалдаа амарна.

/өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

 

 

 

 

 

 

 

 

3-р өдөр

 

 

 

 

 

 

 

 

ТОКИО

·         Өглөөний цайгаа уугаад ОДАЙБА арлыг зорино.

·         ОДАЙБА арал нь Токио хотын эрэг дагуу байрлах хиймэл арал гэдгээрээ алдартай. 1990-ээд оноос хойш худалдаа болон чөлөөт цагаа өнгөрүүлэх гол газар болон хөгжжээ.

·         Одайба арлын далайн эргээр зугаалж, дэлхийд гуравхан байдаг ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХӨШӨӨ-ний өмнө зургаа татуулна.

·         ТОЁОТО МАШИНЫ ҮЗЭСГЭЛЭН үзнэ. Дэлхийн хоёр дахь хамгийн том автомашин үйлдвэрлэгч Тоёотой машины үзэсгэлэнг үзэж, Тоёото машины түүх болон анх хийгдэж байсан гаражыг үзэж сонирхоно.

·         Өдрийн хоолонд Япон үндэсний бас нэгэн алдартай хоол рамен зооглоно.

·         Одайба аралд 3-4 цаг худалдаа, наймаа хийнэ.

·         Одайба арлаас Токио хотыг зорьно.

·         Токио хотын худалдаа, бизнесийн гол төв болох СИБУЯ-д нэг дор олон зуун хүн зэрэг зам гарах олон замын уулзвар болон хайртай эзнийгээ нас барснаас хойш есөн жилийн турш эзнийгээ метроны буудал дээр хүлээсэн ХАЧИГО НОХОЙНЫ ХӨШӨӨ-гөөр зочилно. 

·         Токио хотоос Ёкохама хотыг зорьно.

·         Зочид буудалдаа амарна.

                                     /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

 

 

  

 

4-р өдөр

 

 

 

 

ЁКОХАМА

·         Чөлөөт өдөр учир өглөөний цайгаа уугаад өөрийн очиж үзэхийг хүссэн газраараа явж, дэлгүүр хэсэх боломжтой.

·         Ёкохама хотын жуулчдын гол цэг болох минато мирайгаар зугаалах боломжтой. Энд кап рамен музей, торгоны музей, усан завины музей зэрэг олон сонирхолтой газар их бий. Мөн дэлхийн брендүүд нэг дор байх молл дэлгүүрүүд их бий.

/өглөөний цай/

 

 

   5-р өдөр

 

 

НАРИТА-УБ

·         Өглөөний цайгаа уугаад зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.

·         Ёкохама хотоос Нарита хотын онгоцны буудал руу хөдөлнө.

·         Наритагийн онгоцны буудалд бүртгүүлнэ.

·         Наритагаас Улаанбаатар хотруу нисэн, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд бууснаар арлын Японоор аялсан аяллаа дурсамж дүүрэн өндөрлөх болно.

/өглөөний цай/


   Аяллын үнэ

 

Том хүн: 1,900,000₮+тийз

     

        

      Аяллын үнэнд багтсан зүйлс

  •           4 одны зэрэглэлтэй  зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  •           Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  •            Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  •            Жуулчны тээврийн хэрэгслийн зардал
  •           Аяллын  хөтчийн  үйлчилгээний зардал
  •            Гадаад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

 

    Аяллын үнэнд багтаагүй зүйлс

·         УБ-Япон-УБ чиглэлийн 2 талын нислэгийн тийзний үнэ

·         “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал

·         Хувийн хэрэгцээний зардал

АЯЛЛЫН ДАВУУ ТАЛУУД
-------------------------------------------
УБ-ЯПОН-УБ 
ШУУД НИСЛЭГТЭЙ
-------------------------------------------
 ОДАЙБА АРЛААР
    ЗОЧИЛНО
-------------------------------------------
ТОЁОТОГИЙН ҮЗЭСГЭЛЭН
ҮЗНЭ
-------------------------------------------
ДЭЛХИЙД ГУРАВХАН
БАЙДАГ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ
ХӨШӨӨ
-------------------------------------------
ФҮЖИ УУЛЫН БЭЛЭЭР
ЗАВИАР АЯЛНА
-------------------------------------------
EYELAND TRAVEL
-------------------------------------------
80308585
80309393
-------------------------------------------
FB: MONGOLIA EYELAND
TRAVEL



BOOK NOW

.
 Download Attachment
Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again