ХӨХ ХОТ-ХАЙНАН АРАЛ

Image result for hainan

Газрын диваажин Хайнанд аялмаар байна уу? Намуухан давалгаалах далайн эрэг дээр наранд биеэ ээн, халуун орны коктейл шимэн хэвтэх тэр л мартагдашгүй амралтыг та манай аяллаас мэдрэх болно. Бид танд 7 шөнө, 8 өдрийн Хайнан арлын хөтөлбөртэй аяллыг санал болгоё. Хязгааргүй үргэлжлэх гүн цэнхэр далай, торгомсог зөөлөн элстэй наран шарлагийн газрууд, өндөр хөгжил, зочломтгой зангаараа алдаршсан Хайнан аралд та бүхэн Яалунг булангийн “Dogyu” арлаар зугаалах, Нань Шань Буддын төв, Сармагчны арал, Ли Мяо үндэстний тосгоноор зочилж хэзээ ч мартагдашгүй дурсамжийг бүтээх болно.  

Аяллын хугацаа: 7 шөнө 8 өдөр
  Үнэ: 2,000,000₮

 

Аяллын  өдөр

 

Чиглэл

 

Үзвэр

 

1-р өдөр

 

 

УБ-ЗАМЫН ҮҮД

 

  • Орон нутгийн галт тэргээр Замын-Үүд рүү явна. 

 

 

2-р өдөр

 

 

 

ЭРЭЭН-ХӨХХОТ-ХАЙКОУ

 

  • Автобусаар Эрээнээс Хөх хот руу явна.
  • Хөх хотоос Хайкоу руу орон нутгийн нислэгээр ниснэ.
  • Зочид буудалдаа амарна.


 

 






3-р өдөр

 

 

 

 

 





ХАЙКОУ-САН ЯА

  • Яалун булангийн “Dogyu арлаар зочилно
  • Олон улсын хурал чуулганы танхим
  • 3 голын бэлчир бүхий байгалийн үзэсгэлэнтэй газар
  •  “Нангван” сармагчингийн арлаар зугаална. Тус арал нь дэлхийн цорын ганц халуун бүсийн сармагчингийн дархан цаазат газар юм. Энэ арал дээр 1000 гаруй сармагчин амьдардаг бөгөөд тэнд та Сармагчингийн вант улсаар аялан, тэдний тоглолтыг үзэж сонирхон, цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ.

                                              /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

 

 

 

 

4-р өдөр

 

 

 

 

 

САН ЯА ХОТ

  • Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна
  • Фензижоу арал руу усан онгоцоор аялах: Тус арал нь "алслагдмал үзэсгэлэнт арал", "дэлхийн диваажин" гэдгээрээ алдартай бөгөөд та энд арлын үзэмжтэй танилцан, амтат хоол зооглон, далайн усанд сэлж, торгон элсэн дээр биеэ шаран алжаалаа тайлан амрах ба хэрэв та хүсвэл өөрийн зардлаар банана завиар татуулах, шүхрээр татуулах, усны мотоцикл унах, далайн гүний шумбалт хийн/diving усны ертөнцөөр аялах зэрэг усан спортын төрлүүдээс зугаацах, далайн амьтдын тоглолт үзэх боломжтой.
  • Саняа худалдааны төв
  •  Татваргүй барааны дэлгүүрээс худалдаа хийх боломжтой.

/өглөөний цай/

 

 




5-р өдөр

 

 

 




САН ЯА ХОТ

  •  Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна.
  •   Сан Яа хотод байрлах Наншань буддын төвөөр зочилно. Уг төвийг 1988 онд Хятадад Буддизм бий болсоны 2000 жилийн ойд зориулан барьжээ. Уг төв нь Хятадын 5А зэрэглэлд багтдаг. Нийт 40,000 метр талбайг хамардаг.    
  • Дараа нь бид Яалунг Булан Үндэсний Жуулчны ресортод тухлан саатна. Тус резортын ус нь Сан Яа хотын хамгийн цэвэр эрэгтэй газруудын нэгд тооцогддог. 

                                              /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

 

 

 

 

 



6-р өдөр

 

 

 

 

 

 



САН ЯА-ХАЙКОУ

 

  •  Өглөөний цайны дараа зочид буудлаа хүлээлгэн өгнө
  • Ли үндэстний тосгон 5А Тус газар нь Хятадын ССТв зураг авалтын бааз, ЮНЕСКО  биет бус соёлын өвд бүртгэгдсэн, Хайнан цөөн тоот үндэстний соёлын “музей” юм. Энд та Ли үндэстний ахүй амьдралтай танилцан Ли эмээгийн хэрхэн гоёмсог хээтэй торго гараар нэхэхийг нүдээр үзэж, халуун сэтгэлт Ли хөвгүүд, охидтой хамт “Түлээ түүх” бүжиг бүжиглэж, 1000 жилийн түүхт тосгоны согтом сайхан зан заншлыг өөрийн биеэр мэдрэн бахдах болно. Мөн тэндэхийн мөнгөн урлал, эдлэлийг сонирхон, таалагдвал худалдан авч дээр нь хүссэн үгээ үнэгүй сийлүүлж болно. 
  • Дараа нь Хайкоу хот руу буцна.

/өглөөний цай, өдрийн хоол/

 

 

7-р өдөр

 

 

 

ХАЙКОУ-ХӨХ ХОТ

 

  • Хайкоугаас Хөх хот руу онгоцоор ниснэ
  • Хөх хотоос Эрээн рүү галт тэргээр явна. Энэ шөнө галт  тэргэнд хононо.

                                                                                      /өглөөний цай/

 

8-р өдөр


ЭРЭЭН-ЗАМЫН ҮҮД

       УЛААНБААТАР

  • Өглөө Эрээнээс Замын Үүд рүү хил гарч УБ руу галт тэргээр буцна.

                       

                     

                       Аяллын үнэ

 

 

               

    

  Том хүн: 2,000,000₮

 

 

 

 




Аяллын үнэд багтсан зүйлс

     

  •  Улаанбаатар-Замын Үүд 2 талын галт тэрэгний тийз   
  •  Хөх хот-Хайкоу 2 талын нислэгийн тийз
  •  4 одтой зочид буудалд Хайкоуд 2 хонох, Саняад 3 хонох 
  • Монгол, Хятад хэлтэй хөтөчийн үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Жуулчны тээврийн хэрэгслийн зардал
  • Аяллын автобусны үйлчилгээ
  • Гадаад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

 

 




Аяллын үнэд багтаагүй зүйлс

  • Нислэгийн цаг зөрсөн тохиолдолд Хөх хотод хонох                         зардал
  • Хөтөлбөрт дурдагдаагүй хоолны зардал
  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Эрээн-Замын Үүдийн автобусны билет \40 юань\
  • Зочид буудлын өрөөнд сондгойрсон тохиолдолд нэмэлт             төлбөр
АЯЛЛЫН ДАВУУ ТАЛУУД
-------------------------------------------
УБ-ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН-
ХӨХХОТ-ХАЙКОУ-
САНЬЯА-ХАЙКОУ-ХӨХХОТ-
ЭРЭЭН-ЗАМЫН-ҮҮД-УБ
-------------------------------------------
   4 ОДТОЙ ЗОЧИД
  БУУДАЛД АМАРНА
-------------------------------------------
ҮЗЭСГЭЛЭНТ ЯАЛУНГ 
БУЛАНГААР УСАН 
ОНГОЦООР АЯЛНА
-------------------------------------------
"НАНШАНЬ" БУДДЫН
ТӨВӨӨР ЗОЧИЛНО
-------------------------------------------
        ЛИ ҮНДЭСТНИЙ
  ТОСГОНООР ЗОЧИЛНО
-------------------------------------------
  САРМАГЧНЫ ВАНТ
УЛСААР ЗОЧИЛНО
-------------------------------------------
        EYELAND TRAVEL
       80308585
        80309393 


BOOK NOW

.
Share :

Comments


Odongoo
Odongoo
17 Feb 2019 08:39 AM
Tiim n hed boloh be

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again