ЭРХҮҮ-АНТАЛИЯ-ПАМУКАЛЕ



АНТАЛИЯ-ПАМУКАЛЕ

Атлантын далайн баруун өмнөд хэсэгт үзэсгэлэнт “Оюу” эргийн дагуу байрлах зуу зуун хөлөг онгоц сүлжилдэх Турк улсын алдарт Анталия боомт хот болоод Эртний Хераполис хотын энгэрт сүндэрлэх Ромын Цезарь болон түүний амраг хосгүй үзэсгэлэнт Египтийн Клеофатрийн харц, сэтгэлийг байгалийн гоо үзэмж, эрдэст дулаан рашаанаараа татаж чадсан дэлхийн үнэт өвийн нэг болох олноо хөвөн цамхаг хэмээн алдаршсан шохойн чулуу тогтоц бүхиий Памукале-д зочлон саатах энэхүү аяллыг та заавал туршиж үзээрэй. 

Аяллын үргэлжлэх хугацаа: 7 шөнө, 8 өдөр
  Үнэ: 1,450,000₮+тийз

 

Аяллын  өдөр

 

Чиглэл

 

Үзвэр

 

 

 

1 өдөр

 



УБ-ЭРХҮҮ-АНТАЛИЯ


 

·       Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд 04:00 цагт цуглан бүртгэлээ хийлгэн 06:20 цагийн УБ-Эрхүү чиглэлийн нислэгээр ниснэ.

·        07:20 цагт ОХУ-ын Эрхүү хотод бууж ачаа тээшээ авч 13:05 цагийн Эрхүү – Москвагаар 14:30 цагт дамжин 23:50 цагт Анталия чиглэлд нисэж цагт бууна.

·         Аяллын хөтөч Монгол орчуулагчийн хамтаар тосон авна.

·         Зочид буудалдаа байрлан амарна.

 

 

 

 

 

 

2 өдөр

 

 

 




АНТАЛИЯ

·         Зочид буудалд өглөөний цай зооглоно

·   Турк улсын аялал жуулчлалын онцгой бүс нутаг, хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг болох Анталия хотын аялалдаа гарна

·       Хуучин хот, хотын төв талбай, Хотын билэг тэмдэг болох Ийвлийн гонх, 2-р дугаар эртний Пергамын Аттала хотын дурсгалын хөшөө, Адрианийн хаалга, Дюден хүрхрээн үзэсгэлэнт урсгалыг тольдох

·  Үргэлжлүүлэн Турк улсын үндэсний гар урлал болоод, худалдааны тодотголуудын нэг болох арьсан эдлэл, гоёл чимэглэлийн дэлгүүрүүдээр саатан худалдан авалт хийх болно.

·         Оройн хоолоо зооглосны дараа зочид буудалдаа байрлан амарна

/өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

 

 

 

 

3 өдөр

 

 

 

 

 

 

 

АНТАЛИЯ

 

 

 

 

·         Зочид буудалд өглөөний цай зооглоно

·     09:50 зочид буудлын хүлээлгийн танхимд цуглан Өргөн уудам Атлантын далайн өнгө гоо нэгээхэн хэсгээр бүтэн өдрийн хөлөг онгоцны аялалдаа гарна

·  Бүтэн өдрийн туршид намуухан долгиолох далайгаар аялангаа гоо үзэсгэлэнг нь таашаан, алжаалаа тайлан амарч, зогсоолоос холгүйхэн эрэг орчимтой танилцах, сэлэх зэргээр цагийг хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүлэх болно.

·        Оройн хоолоо зооглосны дараа зочид буудалдаа байрлан амарна   

/өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

 

 

 

 

 

 

 

 

4 өдөр

 

 

 

 

 

 

 

 

АНТАЛИЯ-ПАМУКАЛЕ

 

 

·         Зочид буудалд өглөөний цай зооглоно

·      Анталия хотоос 240 км-ийн зайд байрлах Дэлхийн өвд бүртгэгдсэн байгаль түүхийн хосгүй хот болох Памукале-г зорино

·     Энэхүү хот нь эртний Ромын эзэнт гүрний алдарт Хераполис хот сүндэрлэн байсан гэдгээрээ онцлогтой. Түүхэн малтлага, эртний хотын туурь, уулнаас эх аван урсах халуун рашаан зэргээрээ Памукале хот алдартай билээ.

·   Хөвөн цайзад байрлах шаталсан хэлбэртэй рашаант тогоонд алжаалаа тайлан, Египтийн Клеофатрагийн рашаант усан санд тааваараа сэлэн амрах, эртний хоттой танилцан оюун мэлмий лагшин юугаа баясгах боломжтой

·       Оройн хоолоо зооглосны дараагаар Памукале хот дахь хамгийн тохилог 5* одны зэрэглэлтэй рашаант Colossae зочид буудалд байрлан амарна.

·     40 градусын рашаан, Турк ванн, жакузи зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй зочид буудалдаа авч, бэлхүүсний бүжиг үзэж амтат шар айраг шимэн суух зэрэг олон сонирхолтой боломжийг энэхүү зочид буудал санал болгодог

 

/өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

 

 

5 өдөр

 

 

 

ПАМУКАЛЕ- АНТАЛИЯ  

·         Зочид буудалд өглөөний цай зооглоно

·         Зочид буудлаа хүлээлгэн өгч Анталия хотын зүг аяллаа хийнэ

·       Нарсан ойгоор хүрээлэгдэх, цагаан элсэн эрэгтэй, цэвэр тунгалаг, Турк улс дахь нууруудаас хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн гүн нууруудын нэг болох Салда нууранд саатан цагийг өнгөрөөнө.

·         Анталия хотод ирж зочид буудалдаа байрлан амарна

/өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

 

 

6 өдөр

 

 

 

АНТАЛИЯ

·   Энэ өдөр чөлөөт өдөр аялагч та хүсвэл, эртний Грекийн домогт Олимп уулруу дүүжин машинаар гарч, эртний Фасилес хотын тууриар зочлон түүхэн, цаг хугацааны аяллыг хийх боломжтой.

·   Бидний зүгээс аяллын унаагаар томоохон худалдааны төвд хүргэн худалдан авалт хийлгэж нисэх онгоцны буудалруу хөдөлнө.

 

 

7 өдөр

 



АНТАЛИЯ-ЭРХҮҮ


·    Шөнийн 01:50 цагийн нислэгээр Москва хотыг зорин нисэж 05:25 цагт бууж, үргэлжлүүлэн 07:45 цагийн нислгээр Эрхүү хотруу нисэн 18:20 цагт бууна.

·     Эрхүү дэх зочид буудалд байрлан аяллын алжаалаа тайлан амарна. 

 

 

8 өдөр

 


ЭРХҮҮ-УЛААНБААТАР


·   8:20 цагт Эрхүү хотоос Улаанбаатар хотруу хөдөлнө. II/12-ны өглөө 6:50 цагт Улаанбаатар хотод бууж аяллаа өндөрлөнө. 

/өглөөний цай/

 

 

Аяллын үнэ

  

 Том хүн:   1,450,000₮+тийз

  Хүүхэд:  1,450,000₮+тийз /ортой/

                     1,150,000₮+тийз/оргүй/

       0-2 нас  700,000₮/оргүй/ 

 

 

 

 

 

 

Аяллын үнэд багтсан зүйлс

·        Эрхүү хотод нисэх буудалын ойролцоох 3*одны зэрэглэлтэй зочид буудалд 1 хонох, Анаталия хотод 4* одтой  буудалд 4 хонох зардал, Памукале хотод  5*одны зэрэглэлтэй буудалд 1 хонох зардал \нэг өрөөнд хоёр хүн байрлах\

·         Анталия хотод монгол хэлтэй орчуулагч, мэргэжлийн  хөтөчийн үйлчилгээ

·         Эрхүү хотод тосож үдэх үйлчилгээ.

·         Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал

·         Хөтөлбөрт заагдсан хоолны зардал

·         Жуулчны тээврийн хэрэгслийн зардал

·         Гадаад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

 

 

  Аяллын үнэд багтаагүй зүйлс

·         Улаанбаатар-Эрхүү 2 талын нислэгийн тийз

·           Эрхүү- Анаталия 2 талын нислэгийн тийз

·         Хөтөлбөрт дурдагдаагүй хөтөлбөр, үйлчилгээний зардал

·         “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал

·         Хувийн хэрэгцээний зардал

·         Аяллын хөтөч, орчуулагчид өгөх 10 ам.долларын цайны мөнгө

 


АЯЛЛЫН ДАВУУ ТАЛУУД
 
УБ-ЭРХҮҮ-МОСКВА-АНТАЛИЯ-МОСКВА-ЭРХҮҮ-УБ

-------------------------------------------

АНТАЛИЯ ХОТЫН АЯЛАЛ

-------------------------------------------

    АТЛАНТЫН ДАЛАЙН
ХӨЛӨГ ОНГОЦНЫ АЯЛАЛ

-------------------------------------------
   
   ПАМУКЕЛА ХОТЫН
    ХӨВӨН ЦАМХАГ

-------------------------------------------
     
  ЦЭВЭР ТУНГАЛАГ
   САЛЬДА НУУР

-------------------------------------------
         

BOOK NOW

.
 Download Attachment
Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again